2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Өнгөрөгч долоо хоногт явагдсан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль дуулиан ихтэй байна. Тус сонгуулийг ‘’Сонгуулийн тухай хууль’’-ийн хүчингүй болсонзаалтаар хийж байгаа тул Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас ‘’Хууль бус сонгууль’’ гэж үзээд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг.

Гэтэл 2019 оны 03 сарын 19-нд Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооноос Б.Галцог, Ж.Энхбаатар, Б.Отгонболд нар хэвлэлийн хурал хийхдээ ‘’Ардчилсан намаас мөнгө тарааж байна, Шат шатны сонгууль мөнгөөр явагддаг боллооСонголтоо хэдэн төгрөгөөр хийж байгаа нь ирээдүйгээ худалдаж байгаагаас ялгаагүй, Бид ирээдүйгээ мөнгөөр худалдахгүй’’ хэмээн мэдэгдсэн нь саяхан.  Тэгвэл МАН-аас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, МЗХ-ын Баянзүрх дүүргийн салбар холбооны тэргүүн Ж.Энхбаатар өөрөө дүүргийн 19 дүгээр тойргийн сонгогчдод мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ,  баримттайгаар баригдсан. Энэ нь  баримтаар нотлогдвол Эрүүгийн хуулиар таван жилийн ял авахаар болоод байгаа юм.

Түүнээс гадна энэ мэтчилэн хууль зөрчин, мөнгө тараасан хэргүүд олон гарчээ.   Ардчилсан намын зүгээс сонгуульд оролцохгүй хэмээн удаа дараа мэдэгдсээр  атал яаран мэдэгдэл хийж, гүтгэсэн нь  өөрсдийн ийм булхайгаа нуух арга байсан бололтой.

Мөн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Галцог нь таксины жолооч П.Ц-г  зодож,хүнд бэртээсэн хэргээр ял авч, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр төлөөлөгчөөсөө огцорсон юм. Түүнчлэн дахин сонгуульд нэр дэвшсэн Б.Галхүү нь хүн зодсон хэргээр шүүхийн шатандаа явж байгаа бол Г.Дорждалам нь улсын мөнгө шамшигдуулсан хэргээр хоригдож  байсан удаатай.  Үүнээс үзвэл Баянзүрх дүүргийн МАН-ын хороо бүхэлдээ эрүүгийн хэрэгтнүүдээр дүүрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.