2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Намуудын хариуцлагыг чангатгаж сонгуулийг ПРОПОРЦИОНАЛ болгох хэрэгтэй

Намуудын хариуцлагыг чангатгаж сонгуулийг ПРОПОРЦИОНАЛ болгох хэрэгтэй

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Шуугианы эзэн, Сонгууль
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 30 гаруй улс төрийн нам бүртгэлтэй байна. Онолын хувьд бүгд тэгш эрхтэй боловч бодит байдал дээр эрх барьж буй хоёр том нам давуу байдал, төсөв, эрх мэдлээр сонгуульд оролцож ирлээ. Өнгөрсөн 28 жилд олон нийтийн хүлээсэн шударга ёс, тэгш боломж, хөгжил, хангалуун амьдрал бий болсонгүй. Эрх баригч намууд дотроо олон хуваагдаж зөрчилдөж буй нь нийтэд өгөөж муутай, гажуудсан мөчлөг нийгмийн зүй тогтлоор дуусаж буй илрэл юм. Мөн судалгаануудын дүнгээр нийт иргэдийн 70 орчим хувь нь аль ч намыг дэмжихгүй гэж байна. Энэ нь том хоёр намд итгэл алдарсан бөгөөд жижиг намууд гарах ямарч нөхцөлгүйг илэрхийлж байна. Одоо улс төрийн нам нь 1991 оны хууль дүрмээр 801 хүний саналаар байгуулагддаг бөгөөд үнэн чанартаа жижиг намууд 300 хүрэх үгүйтэй гишүүнтэй байна. Цаг нь нэгэнт ийм болж байгаа учир нийгмийн хүсэл шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд УИХ асуудлыг прагматик хүлээж авч шуурхай дараах арга хэмжээнүүдийг авах нь чухал байна.
Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийн болон Сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах!
1. Одоо байгаа нийт 31+ намыг татан буулгах
2. Хэрэглэж ирсэн нэрийг дахин ашиглахгүй болох
3. Шинэ намыг нийт 2,1 сая сонгогчдийн 5% буюу 105 000 хүний саналаар /цахим/ бүртгэх
4. Бүртгэлийг ҮХЦэц дээр хийх.
5. Намуудын хариуцлагыг чангатгах, санал гээгдүүлэхгүйн үүднээс сонгуулийг бүрэн ПРОПОРЦИОНАЛ болгох
6. Сонгууль 100% улсын төсвөөс хийгдэх
7. Олон нийтийн өмнө ил сугалаагаар шалгарсан 2 ТВ, 2 Радио,2 Сонин гм. зөвхөн сонгуулийн суртачилгаа-танилцуулгыг хийх.
8. Зөвхөн намын хөтөлбөр болон багийн гишүүдийн зураг намтар танилцуулах.
9. Бусад ямарч төрлийн суртачилгааг хориглох.
10. УИХ-д илгээсэн гишүүнээ нам нь татах, солих эрхтэй байх.
Нөхцөл байдалд зөв үнэлгээ өгч иргэний, улс төрийн зориг гарган энэ өөрчлөлтийг хийж чадваас эрх баригч МАН, сөрөг хүчин АН, МАХН, бие даагч нар ЭРХ ЗҮЙТ, ИРГЭНШСЭН ХУВЬСГАЛЫГ хийж түүхэн үүрэгээ биелүүлэх болно!
Иргэн Т.Ганболд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.