2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » 79 дүгээр сургууль тэргүүллээ

79 дүгээр сургууль тэргүүллээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас цэрэг, спортын ‘’Дөл’’ тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Т.Амартогтох, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч Ж.Мөнхбаяр, 084 дүгээр ангийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Дүүргийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд дүүргийн 13 ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй ахлах ангийн сурагчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон байна.

Дашрамд, ахлах ангийн сурагчид гранат, жагсаал, 16-н тоот дасгал, буухиа гүйлт, хууль, ханийн сонин зэрэг нийт 9 төрөлт тэмцээнээр  өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм. Тэмцээний тэргүүн байрыг 79 дүгээр сургуулийн баг тамирчид эзэлсэн бол 133 дугаар сургуулийг сурагчид удаалжээ. Харин гутгаар байранд 102 дугаар сургуулийн баг тамирчид орсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.