2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ГОЛОМТ БАНК АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 68%-ИЙГ ДАНГААРАА БҮРДҮҮЛЖ ТЭРГҮҮЛЭГЧ БАЙР СУУРИА БАТАЛГААЖУУЛЛАА

ГОЛОМТ БАНК АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 68%-ИЙГ ДАНГААРАА БҮРДҮҮЛЖ ТЭРГҮҮЛЭГЧ БАЙР СУУРИА БАТАЛГААЖУУЛЛАА

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Тус форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд 2019 оны макро эдийн засгийн урьдчилсан төлөв байдал болон хөрөнгө оруулалтын шинэ боломжуудын талаар форумд оролцогчдод мэдээлэл өгсөн ба Монгол Улсын нэр бүхий эдийн засагч, хөрөнгө оруулагчдын дунд хэлэлцүүлэг өрнөж, бизнесийн шинэ санаа, боломжуудыг санал болгосноороо онцлог байлаа.   

Мөн 2018 онд Монгол Улсын хэмжээнд нийт экспортолсон төмрийн хүдэр, хүдрийн баяжмалын 75%, жонш болон нүүрсний экспортын 45%, алт тушаалтын 68%-ийн төлбөр тооцоог Голомт банк дангаараа хийж гүйцэтгэснээр зах зээл дэх тэргүүлэгч байр сууриа баталгаажуулжээ.

Голомт банк нь өнгөрсөн 2018 онд уул уурхай тэр дундаа алтны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч, харилцагчдаа алтны ханшийн уналтаас хамгаалж, эрсдэлийг байж болох хамгийн бага хэмжээнд байлгах хамгаалалтын хеджинг үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд алтны урьдчилгаа санхүүжилт, тоног төхөөрөмжийн зээл хэмээх шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж, алт барьцаалсан зээлийн хүүг бууруулж, олголтын хугацааг 15 минут болгон бууруулжээ. Мөн алтны салбарт алт хадгалах үйлчилгээ, үнэт метал сорьцын хяналтын газарт Голомт банкны алтны кассыг ажиллуулж банк санхүүгийн салбарт анхны 999 сорьцтой “шижир алтан гулдмай-г гаргаад байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.