2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Импортын бараа бүтээгдэхүүнд илт давуу ханддаг хандлагаа зогсоо

Импортын бараа бүтээгдэхүүнд илт давуу ханддаг хандлагаа зогсоо

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Гаднын улсын иргэн, импортын бараа бүтээгдэхүүн гэхээр л  бүхнээ  зориулдаг Монгол сэтгэлгээг хэн хаанаас өвлүүлснийг  хэн ч мэдэхгүй.  Энэ нь  жил ирэх  тусам улам ужгарсаар л байгаа нь хамгийн харамсалтай. Өнөөдөр  хүнсний   хэрэглээний  50  гаруй хувийг  импортоор оруулж ирдэг бол  түүний  90 хувийг  жимс нарийн ногоо эзэлдэг байх юм. Хүнсний бүтээгдэхүүн гэсэн нэрийн дор хил гаалиар ийм их хэмжээний  хорыг  нүд нь сохор, чих нь  дүлий мэт оруулсаар байгааг шат шатны байгууллагын  цагаан захатнуудыг  үнэхээр  гайхмаар.  Уг нь   Монгол улсын хуулийг хэрэгжүүлж импортод хяналт тавих үүрэг бүхий  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар  гэж олон ажилчинтай  хяналтын байгууллагууд байдаг. Эдгээр газар чухам юу хийгээд байна вэ.

            Монгол улс 1.566.000 хавтгай дөрвөлжин газар нутагтай, Монгол улсын хүн амыг 21 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний малтай, нэг сая гаруй га  тариалангийн  эргэлтийн талбайтай улс. Тус тоон мэдээллээс харвал хүн амаа жилийн дөрвөн улирлаар бүрэн хангачих  боломж  манайд хангалттай байна.  

2012 онд баталсан  Хүнсний тухай хууль болон  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай  хуулийг хэлэлцэн баталсныг иргэд та бүхэн санаж байгаа байх. Тус хуулиудад  аж ахуй нэгжүүдийн  үүрэг хариуцлагыг  тодорхой журамлан заасан байдаг. Гэтэл  хуулийг үйлчилгээний  байгууллагууд зөрчиж болдог гэдгийг KFC түргэн хоолны  сүлжээний газар тод томруунаар  батлан харуулсан үйл явдал саяхан болсон. Мөн KFC сүлжээ дэлгүүр нь БНХАУ-ын Шаньдун мужаас тахианы мах болон бусад түүхий идээ импортолдог байна. Мөн нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ түргэн хоолны газар хүртэл Оросоос бургерын талхаа татаж авдаг талаарх  шуугиан хэдэн жилийн өмнө гарч байсан. Гэтэл эдгээр томоохон сүлжээ  газруудын импортолдог  бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч нар стандартын дагуу  дотоодод үйлдвэрлэсээр л байгаа юм.

Хүнсний аюулгүй байдалтай холбоотой  “Органик хүнсний  тухай” хуулийг 2016 онд УИХ-аар мөн л баталсан. Тэгвэл өнөөдөр  энэ хуулийг хамгийн их зөрчиж байгаа нь импортын  бүтээгдэхүүнүүд. Энэ жил Монгол улсын засгийн газар 2019 оныг  эх оронч  худалдан авалтын жил болгон зарлаж байгаа юм.Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчдын хариуцлагыг чангатгаж шалдар булдар орон тооны  ажилчдыг цомхотгохгүй бол энэ  хууль нь бусад  хуулийн адил цаасан дээр үлдэнэ гэдэг нь тодорхой байна. Нийслэлийн  мэргэжлийн хяналт болон KFC түргэн хоолны сүлжээ газрын хариуцлаггүй үйлдлийнталаар УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан хүртэл жиргээд амжсан байдаг.

 

Холбогдох албан байгууллагууд чанарын шаардлага хангахгүй  эрүүл мэндэд  ноцтой хохирол  учруулахуйц импортын   бүтээгдэхүүнд ахан дүүсийн хандлагаар аядуу зөөлөн ханддаг сэтгэлгээг төрийн албан хаагчдаасаа эхлэн  орхихгүй бол Монгол улсын хүн ам хорт хавдар болон ахуйн хавьтлын замаар халддаг  халдварт өвчнөөр дуусах нь байна.

Ямарваа нэг улсыг хамгийн эхэнд  түргэн хугацаанд мөхөөж  болох зүйл  нь хүнсний салбарт  гажуудал үүсгэх байдаг. Үүнийг  шат шатандаа  анхаарч  салбарчилсан стандартын дүрэм журмаа мөрдөж, хуулиа хэрэгжүүлдэг улсын эгнээнд жагсахын төлөө хамтдаа тэмцье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.