2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » "МОНГОЛЫН ГЕОЛОГИ- ХАЙГУУЛ 2019" ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

"МОНГОЛЫН ГЕОЛОГИ- ХАЙГУУЛ 2019" ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Уул уурхай

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо хамтран “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. 

Чуулга уулзалт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд МПМ цогцолбор, Формоса төв /Хаяг: Юнескогийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот/-д болно.

Тус чуулга уулзалтын үеэр:

- Чуулга уулзалтын үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг,

- Хөрөнгөоруулалтын бизнес уулзалт,

- Зураглалын шилдэг баг шалгаруулах,

- Хайгуулын шилдэг баг шалгаруулах,

- Оюутны эрдэм шинжилгээний хурал,

- Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн,

- “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэ зургийн үзэсгэлэн,

- “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн

- Мэргэшүүлэх сургалт

- “Цэцээ гүн” спорт, гео-аялал зохион байгуулагдах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.