2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Монголчууд эмээдээ зориулах дуутай боллоо

Монголчууд эмээдээ зориулах дуутай боллоо

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг

Монголчууд эмээдээ зориулах дуутай боллоо

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг хэдийнээ бий болгоод байгаа дуучин  СТА П.Идэржавхлан шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авчээ.

Олон гайхалтай дуугаараа олны хайр хүндлэлийг хүлээсэн тэрээр энэ удаад Монголын мянга мянган эмээ нартаа зориулан "Эмээдээ” гэх уран бүтээлээр сонсогч түмнийхээ сонорыг мялааж байна.

СТА П.Идэржавхлангийн "Эмээдээ” уран бүтээлийн аяыг МУУГЗ Б.Бямбабаяр уянгалуулсан бол шүлгийг СТА А.Ихбаяр туурвин "DUAL ZET” продакшнтай хамтран клипны зураг авалтыг хийжээ.

Өдгөө нийтийн дуу сонирхогчдын сонсох дуртай олон сайхан дуу байдаг ч гагцхүү эмээдээ зориулсан дуу л үгүйлэгдэж байсан нь лавтай. Эмээ хэмээх эрхэм хүн хүний амьдралын бүх л үед өмөг түшиг, нөмөр нөөлөг гагцхүү хамгийн агуу хайр энэрэл нь байдаг.

Тиймээс СТА П.Идэржавхлангийн шинэ уран бүтээл болох "Эмээдээ” дуу нь олон хүний хүсэн хүлээсэн дуулах, сонсох дуртай дуу болох нь дамжиггүй биз ээ. Ингээд Монгол түмэн минь эмээдээ дуулах аялгуу сайхан дуутай боллоо.

Дашрамд дурдхад дуучин П.Идэржавхлан өнгөрсөн онд гэр бүлийн хүн болох жүжигчин Ононтой хамтран "Чи бидэн хоёр” хэмээх гайхалтай уран бүтээлийг шинэчлэн найруулж дуулсан нь мөн л олны сайшаалыг хүртсэн билээ.

Ийнхүү гаргасан дуу болгондоо сэтгэлээ шингээж, тэр хэмжээгээрээ дуунд дуртай дуучин ард түмнийхээ хайртай хүү нь болсон авьяаслаг дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.