2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХ” ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХ” ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетын хийж гүйцэтгэхийг зорьсон хамгийн том ажил бол олон жилийн турш шийдлээ хүлээж байсан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал байсан билээ. Тэрээр уг асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалган, энэхүү ажлыг “Хар толгойгоороо хариуц” хэмээн үүрэг өгсөн нь өнөөдөр бодит биелэлээ олж, Нийслэлчүүд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх шинэ бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болоод байна.

Тухайлбал өнөөдөр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэний дагуу өнөөдөр төслийн гүйцэтгэгчээр шалгарсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциум”-ын түншлэлтэйбарилга угсралтын ажлын гэрээг байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Уг ёслолын ажиллагаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад удирдлагууд оролцсон юм.

Цэвэрлэх байгууламжийг нийт  36 сарын хугацаанд батлагдсан ТЭЗҮ-д тусгасан технологийн дагуу барьж ашиглалтад оруулах ба төслийн нийт өртөг 267 сая ам.доллар бөгөөд Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талуудын оролцоог Монгол Улсын тал 50%, БНХАУ-ын тал 50% байхаар зохицуулалт хийгдсэн аж.

 

Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг Монгол улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудаас хангахаар тусгажээ.

 

Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усыг дахин үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөсөн нь АНУ-ын Мянганы сорилын сангийн буцалтаггүй тусламжийн 2-р компакт гэрээний хүрээнд хэрэгжих “Ус дахин боловсруулан дулааны станцуудын хөргөлтийн системд ашиглах төсөл”-тэй уялдуулснаараа онцлог юм.

Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ахуйн бохир усыг Монгол улс болон олон улсын стандартын шаардлагыг хангаж цэвэрлэсэнээр Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул гол, хүрээлэн буй байгаль орчны бохирдлыг бууруулах, ажлын байр нэмэгдэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нийгэм эдийн засаг, экологийн онцгой ач холбогдолтой төсөл хэрэгжиж байгааг иргэд, олон нийт сайшааж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.