2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

XVII жарны ‘’Урвуулагч’’ хэмээх ‘’Шороон гахай’’ жилийн сар шинийн баярын босгон дээр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Засаг даргын Тамгын газраас дүүрэгт ажиллаж, амьдарч буй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.   

Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон дүүргийн бусад удирдлагууд, төлөөлөгчид оролцсон юм.

Уг арга хэмжээнд дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 3000 ахмад настан оролцсон бөгөөд ахмадууддаа зориулж МУСТА Ч.Алтантүлхүүр, Э.Чинбаяр залуу дуучин Н.Ундрал зэрэг уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр төрд олон жил үр бүтээлтэй ажиллаж ард түмэн, үр хүүхдэдээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал үзүүлж буй нэр бүхий ахмадуудыг Ахмадын холбооны ‘’Хүндэт тэмдэг’’-ээр шагнаж урамшууллаа. Мөн урилгаар хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа ‘’Цагаан сар’’-ын идээний дээж, гарын бэлэг гардууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.