2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ГОЛОМТ БАНК 2018 ОНЫ ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

ГОЛОМТ БАНК 2018 ОНЫ ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банк 2018 оны үр дүнгийн хурлаа хийлээ.Харилцагч төвтэй банк стратегийн хүрээнд Голомт банк нь 2016 оноос хойш банкны менежмент, бүтэц, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 60 гаруй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

Голомт банкны хувьд өнгөрөгч 2018 он их өсөлтийн жил байсан бөгөөд Монгол Улсын Шилдэг банк”-аар тодорч, зээлжих зэрэглэлээ ахиулсны зэрэгцээ НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргасан зэрэг олон амжилтын эзэн болсон юм. Мөн худалдааны санхүүжилт, алт тушаалт, нийт зээлийн хэмжээ тэр дундаа иргэдийн зээл, орон сууцны зээл олголтоор банк санхүүгийн салбарт тэргүүн байр суурийг эзэлсэн амжилтаар 2018 оныг үджээ.

Энэхүү амжилтад хүрэхэд Голомт банкны үнэнч харилцагчид болон банкны нийт ажилтны хичээл зүтгэл, идэвх оролцоо чухал үүрэгтэй байсан гэдгийг хурлын үеэр банкны удирдлагуудын зүгээс онцолж, амжилт бүтээлээр манлайлсан ажилтнуудаа шагнаж урамшуулсан юм.

Хурлаар Голомт банк өнгөрөгч онд гаргасан амжилтуудаа дүгнэж, 2019 оны бодлого төлөвлөгөө, Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараанд хүрэх зорилтуудаа танилцуулсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.