2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » УУХҮЯ “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ”, ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛД МАНЛАЙЛЛАА

УУХҮЯ “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ”, ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛД МАНЛАЙЛЛАА

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Уул уурхай

Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан энэ сарын 25-ны өдөр Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Жендэрийн салбар зөвлөлийг "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хууль, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусад яамдаа манлайлан ажилласныг нь үнэлэн, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.

 Шагналыг УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Г.Нандинжаргал Жендэрийн Үндэсний хорооны орлогч дарга бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос гардаж авав.                      

                Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Жендэрийн салбар зөвлөл нь "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль", Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбарын жендэрийн бодлогын баримт бичгийг боловсруулж ажилласан. Энэ хүрээнд СЕСМИМ төсөл, судалгааны багтай хамтран Жендэрийн нөлөөллийн үнэлгээг таван аймаг, хоёр дүүрэг 26 байгууллагад хийж гүйцэтгэсэн байна. Мөн тайланд үндэслэн, бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, батлуулахад бэлэн болгосон юм.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.