2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Тус цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 26,27-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх юм.

Цэвэрлэгээг хийхдээ аж ахуй нэгж байгууллага ойр орчны 50 метр газар, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын цас мөс, хог хаягдлыг цэвэрлэж, үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс  хяналт тавих тул та бүхэн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.