2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шилдгүүд тодорлоо

“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шилдгүүд тодорлоо

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 8 дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 01 сарын 22-нд “Корпорейт конвеншн” центрийн их танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Ёслолын ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат болон бусад албаны хүмүүс оролцов.

Арга хэмжээг нээж С.Чинзориг сайд үг хэллээ. Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн орчин санхүүжилтийн механизмыг оновчтой  болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байнгын тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна” гэдгийг тодотгосон.

 

Цааш хэлсэн үгэндээ “Эрүүл аюулгүй ажлын байрыг би болгох, ажилчдыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санал санаачлага, туршлага, соёлыг урамшуулан дэмжих нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго юм.

2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт юм.  2018 онд гарсан ослын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уул уурхай барилга, зам тээвэр, агуулахын салбарт ослын тоо өсч, боловсрол, эрүүл мэндийн салбарт буурсан үзүүлэлттэй байна. Иймд үйлдвэрлэлийн ослын нөхцөл байдалд дүгнэлт хийх, осол гаргахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт сурталчилгааг чанаржуулах, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага онцгой анхаарч ажиллах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Энэ онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан 2019 онд ХАБЭА-н дүрэм журамд өөрчлөлт оруулах, ХАБЭА-н сургалтын тогтолцоог  боловсронгуй болгох, ХАБЭА-н суурь судалгааны ажлыг эхлүүлэх, аймаг нийслэл дүүргийн ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хууль, тогтоомж стандартыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагыг шалгаруулдаг энэхүү арга хэмжээг улам өргөжүүлэн шинэлэг байдлаар зохион байгуулахыг зорьж байна” гэдгийг онцлон хэллээ.

Ингээд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан дараах шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад шагналыг нь гардуулж өглөө.

Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага:

  1. “САУСГОБИ СЭНДС” ХХК
  2. “ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
  3.  “СҮҮ” ХУВЬЦААТ КОМПАНИ

Шилдэг дунд аж ахуйн нэгж байгууллага:

  1. “СЭЛЭНГЭ ЭНЕРГО” ОНӨААТҮГ
  2. ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
  3. “ЖҮР ҮР” ХХК

Шилдэг жижиг аж ахуйн нэгж байгууллага

  1. “ГЛОБАЛ АЦЕТИЛЕН” ХХК
  2. “МОН-ЭНЕРЖИ КОРПОРАЦИ” ХХК
  3. “УЛААНБААТАР БУЯН” ХХК тус тус шалгарсан юм.

 

 

 

 

 

 

 

 

“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаанд оролцсон аж ахуйн нэгж байгууллагыг жижиг, дунд, том гэсэн ангилал тус бүрээр шалгаруулдаг. Ингэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг эсэхийг шалган дүгнэдэг билээ.  

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусган зарцуулдаг, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц дэвшил гарсан, ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр ажилчид хангагдсан, үйлдвэрлэл, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг журам, соёл тогтсон байдал зэргийг харгалзан шалгаруулдаг юм.

Энэ үеэр болзолт уралдаанд шилдгээр шалгарсан дээрх аж ахуйн нэгж байгууллагууд ХАБЭА-г ханган ажиллаж буй шинэлэг туршлагаасаа хуваалцав.

Арга хэмжээний төгсгөлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат “Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уралдаанд оролцож буй байгууллагуудын тоо жилээс жилд өсч байгаа нь сайшаалтай. Тиймээс цаашид энэхүү уралдааныг улам чанаржуулж, уралдаанд оролцох байгууллагуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Бид ажиллагсадын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймээс эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд ажил олгогч болон ажилтны идэвхитэй оролцоо нэн чухал” гэв.

Эцэст нь шилдэг “ДУНД” аж ахуйн нэгж байгууллагын 2-р байрт шалгарсан “Цус сэлбэлт Үндэсний төв”-ийн үйл ажиллагаатай оролцогчид танилцсан. Тус байгууллагын хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг баримтлан ажиллаж буй туршлагаасаа хуваалцлаа.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.