2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас анхны гавьяат эдийн засагч төрлөө

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас анхны гавьяат эдийн засагч төрлөө

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Эдийн засаг, санхүүгийн удирдлага хариуцсан Тэргүүн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайхан2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар гавьяат эдийн засагч цол хүртлээ.

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээсэн юм.

Шинэ оны босгон дээр Монгол Улсынгавьяат эдийн засагч хэмээх эрхэм хүндэт гавьяат цол хүртсэн Б.Жаргалсайхан захирал нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас төрж буй анхны гавьяат юм. Тэрбээр, уул уурхайн салбарт сүүлийн 8 жил, улсад 38 жил ажиллаж буй юм.

Гавьяат эдийн засагч Б.Жаргалсайхан " Төрийн энэхүү эрхэм хүндэт шагнал нь хамт олон та бүхний маань бүгдийн шагнал юм. Монгол Улсын төрд 38 жил ажилласан зүтгэлийг маань үнэлж, энэхүү эрхэм хүндэт төрийн шагналыг олгож буйд талархаж байна. "Эрдэнэс-Тавантолгой” ХК үндэсний хэмжээний компани болохоо батлан харуулж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулан ажилласаар байх болно. Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.