2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » “Эрдэнэс-Тавантолгой” ХК IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцож байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцож байна

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

Австрали Улсын Мельбурн хотноо Олон улсын уул уурхай, Эрдэс баялгийн IMARC-2018 чуулга уулзалт 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 
Мельбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус чуулга уулзалтад "Эрдэнэс-Тавантолгой” ХК–ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн талаар мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх зорилгоор гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй компанийн төлөөлөл оролцож байна. 11 дүгээр сарын 1-ний өдөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хамтран Mongolia@IMARC форумыг зохион байгуулах юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулга уулзалтад оролцож буй бөгөөд 10 дугаар сарын 30-ны өдөр Австрали Улсын Эрдэс баялаг, Хойд Бүс Нутаг хариуцсан сайд, Сенатын гишүүн Матт Канавантай уулзлаа. 
Энэхүү чуулга уулзалтын үеэр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас үзэсгэлэнгийн бүхээг ажиллуулж мэдээлэл өгөхийн зэрэгцээ уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчидтай тусгайлан уулзалт зохион байгуулах юм. 

Энэ жилийн чуулга уулзалтад 6000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий эдийн худалдан авагчид, техникийн мэргэжилтнүүд оролцож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.