2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Сонгинохайрхан дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчид “Дүнжингарав”-т дэлгүүртэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчид “Дүнжингарав”-т дэлгүүртэй боллоо

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, сургалтын төвд бүртгэлтэй 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс баялаг бүтээж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Харин тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, борлуулалтын нэгдсэн цэг байгуулах тухай Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Сонгинохайрхан Outlet center нээн ажиллуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн 2 дахь салбарыг “Дүнжингарав” худалдааны төвд нээлээ.

Нийт 120м2 талбай бүхий 2 давхар уг дэлгүүрт 170 гаруй үйлдвэрлэгчийн 2000 гаруй нэр төрлийн бараа худалдаалагдаж байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгчид байнгын ажиллагаатай 2 дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхэллээ.     

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.