2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эрүүл мэнд » ГССҮТӨВ-ийн БҮХ ЭМЧ, СУВИЛАГЧ ОЛОН УЛСЫН ТОМООХОН ЭМНЭЛГҮҮДЭД СУРАЛЦАХААР БОЛЛОО

ГССҮТӨВ-ийн БҮХ ЭМЧ, СУВИЛАГЧ ОЛОН УЛСЫН ТОМООХОН ЭМНЭЛГҮҮДЭД СУРАЛЦАХААР БОЛЛОО

Нийтлэлийн төрөл: Эрүүл мэнд, Twitter

ГССҮТөв олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, оношлогоо эмчилгээний шинэ технологи, шилдэг инновацийг нэвтрүүлэн нутагшуулах чиглэлээр 2018 онд

-Япон улсын Aoikai Medical Corporation

-Япон улсын Токушукай Medical Group

-Тайвань улсын Tri-Service General Hospital

-Тайвань улсын Cathay General Hospital

-Тайвань улсын Chang Gung сангийн, Chang Gung Memorial Hospital, Linkou гэсэн 5 эмнэлэгтэйхамтын ажиллагааны гэрээ хийлээ. Хамтын ажиллагааны хүрээнд харилцан сургалт зохион байгуулах, үзлэг оношлогоо хийх, туршлага солилцох зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн.

Манай эмнэлэг ОХУ, АВСТРАЛИ, СИНГАПУР ЯПОН, ТАЙВАНЬ, СОЛОНГОС, АНУ, ФРАНЦ, ШВЕЙЦАРИ, БНСУ, ВЬЕТНАМ, ТУРК, БНХАУ болон ДЭМБ-ын мэргэжилтэнгүүдтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг.

2018 онд манай эмнэлгээс доорхи 8 улсад 66 эмч, сувилагч суралцаж мэргэжил дээшлүүлсэн нь нийт эмч, сувилагчийн 22,8% байна.

БНСУ 11 эмч, 7 сувилагч, 1 сэтгэл зүйч

БНХАУ-д  16 эмч 2 сувилагч, 1 хөдөлгөөн засалч

ЯПОН улсад 3 эмч

СИНГАПУР улсад  2 эмч, 1 сувилагч, 1 сэтгэл зүйч

ТАЙВАНЬ улсад 12 их эмч, 1 эм зүйч

ВЬЕТНАМ 3 эмч

ОХУ 3 эмч

ТУРК 2 эмч

Ирэх 2019 онд 84 эмч, сувилагч сургахаар төлөвлөж байна. 2022 он гэхэд нийт эмч, сувилагчаа дэлхийн томоохон эмнэлгүүдэд сургаж мэргэжил дээшлүүлэхээр ажиллаж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.