2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Сар шинийн баярыг  өөрийн үйлдвэрлэсэн хэвийн боовны өнгөөр  тодорхойлж хэрэглэгчдэд  30 гаруй жил  сэтгэл ханамжийг өгч байгаа хүнсний  манлай үйлдвэр “Талх чихэр” компани өнөөдөр хэвийн боовны нээлтээ хийлээ. Үүсгэн  байгуулагдсан цагаасаа хойш хэрэглэгчдэд  чанартай бүтээгдэхүүнийг тасралтгүй хүргэж ирсэн тус  хүнсний үйлдвэр нь салбартаа  үргэлж анхдагч байсаар ирсэн.  Энэ  үүднээс сүүлийн 20 гаруй  жил хүний биед сөрөг нөлөөгүй олон  улсын стандартад нийцсэн далдуу модны тосоор цагаан сарын тавгийн идээний  боовыг  чанаж ирсэн байдаг.  

Мөн  хэвийн боовны  гол  орц шар тосыг 21 аймгийн малчдын гар дээрээс шууд худалдан авч өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд  оруулж шаардлага хангасан тохиолдолд нэрийн брэнд болох Атар, Түмэннасан хэвийн боовны  гол түүхий эдэд оруулдаг байна. Энэ ч үүднээс  хэрэглэгчдийн гар дээр хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан шар тосонд багсарсан хэвийн боов хүрдэг байна.

“Атар”, “Түмэннасан” хэвийн боовнууд нь Улаанбаатарт  байгаа нэрийн барааны цэгүүд болох  Хар хорин худалдааны төв,  Хүчит шонхор, Драгон, Барс,  Бөмбөгөр худалдааны төв зэрэг  нийтдээ 12  цэгүүдэд борлуулагдах юм байна. Урвуулагч хэмээх шороон гахай  жилд “Талх чихэр” компани нь “Ёстой Монгол” уриан дор сар шинийн баярыг бэлгэдэж чанарын үнэлэмжийг агуулсан  бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд хүргэхээр болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.