2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ШИНЭ НИСЭХ БУУДАЛД НЕФТЬ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ЭРХИЙГ ДАВУУ ЭРХЭЭР “СОДМОНГОЛ”-Д ӨГЧЭЭ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛД НЕФТЬ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ЭРХИЙГ ДАВУУ ЭРХЭЭР “СОДМОНГОЛ”-Д ӨГЧЭЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ
Шинэ нисэх буудалд Нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламж барих эрхийг давуу эрхээр “Содмонгол”-д өгчээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн нисэх буудал энэ оны долдугаар сард ашиглалтад орно. Үүнтэй холбогдуулан “Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалт явуулах шаардлагатай болж байсан юм. Энэ нь нэг минутад 3780 литр шатахуун шахах бөгөөд агаарын гурван хөлөгт нэг зэрэг сумалгаа хийх хүчин чадалтай, 125 тэрбум төгрөгийн өртөг бүхий Нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламж байх юм. 

Харин Японы талаас энэ байгууламжийг ашиглах, менежментийг хийх сонирхолгүй гэдгээ илэрхийлснээс хууль зөрчсөн үйлдэл гарах нөхцөл бүрдсэн байна. Тодруулбал, Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан компаниуд дээр төслийг авахаар байв. Гэвч 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр “Содмонгол” компанитай шууд гэрээлэх эрхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байгаа нь анхаарал татаж байна. Мэдээж ямар нэг уралдаант шалгаруулалтгүй “Содмонгол” компани давуу эрхээр уг төслийг авсан гэсэн үг. 

Тухайн үед ЗГХЭГ-ын Ажлын алба хууль тогтоомжийг үндэслэл болгоод уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг зохих албан тушаалтны цохолттойгоор Засгийн газрын хуралдаанд оруулсан боловч Ерөнхий сайд У. Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэрийг гаргасан байдаг аж. 



 
П.ГОО
Оллоо.мн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.