2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮД АЧААЛАЛТАЙ БАЙГАА Ч ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙН ХИЙЖ БАЙНА

ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮД АЧААЛАЛТАЙ БАЙГАА Ч ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙН ХИЙЖ БАЙНА

Нийтлэлийн төрөл: Site News, Онцлох мэдээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж,  томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулж өглөө. Тариурын шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан шахагч багаж бөгөөд эмч сувилагч нарын ажлыг хөнгөвчилдөг давуу талтай.

Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%-иар бага байна. Вирүс судлалын тандалтаар томуугийн A(H1N1), A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна. Мөн томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирүс давхар эргэлтэд байна.


Иймээс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД - 223, ХУД – 214, БЗД-281, ЧД 75 хүүхдийн орон дээр -198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ЧЭМТ 105%, ХУНЭ 108.8%, Налайх ЭМТ 64%, СБНЭ 55.2%, СХНЭ 50.3%, Багануур ЭМТ 47.6%, БГЭМТ 24%-иар тус тус нэмэгдсэн.  Насанд хүрэгсдийн 157 орыг, зөөврийн 266 орыг нөөц орон зайд тавьж, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийн ажиллаж байна.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, хүлээгдэл чирэгдэлгүй ажиллах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах дээр нэмэлтээр эмч ажиллуулах, хүний нөөцийг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хугацаатай үүрэг, даалгавар өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn