2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » PROSTAR ACADEMY AWARDS-ИЙН ШИЛДЭГ-ҮҮД ТОДОРЛОО

PROSTAR ACADEMY AWARDS-ИЙН ШИЛДЭГ-ҮҮД ТОДОРЛОО

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter


 "ПРОСТАР" филмийн дэргэдэх "ПРОСТАР" академийн шилдэгүүдийг тодруулах ACADEMY AWARDS наадам өнгөрсөн долоо хоногт буюу 2018.12.30-ний өдөр болж өнгөрлөө. Тус наадмаар "ПРОСТАР"академийн 1 жилийн ангийн төгсөгчдийн тайлан тоглолт болж, мөн ШИЛДГИЙН ШИЛДЭГ эрэгтэй, эмэгтэй төгсөгч номинацаа шалгаруулав.Тэд 1 жилийн хугацаанд өөрсдөө найруулж оролцон тоглосон бүрэн хэмжээний кино, мөн ЗАЛУУ ОДОД хамтлагийг төрүүлж ололт амжилтаар дүүрэн 2018 оноо үдэн, амжилттай сургуулиа төгсөж байна.

  Тус наадмын үеээр Мөрөөдлөөрөө жигүүрлэсэн авьяаслаг жүжигчдийн хамгийн том арийн алба болох гэр бүл хамаатан садан, "ПРОСТАР"филмийн захирал ажилчид, хайртай хүүхдүүдээ шимтэн үзэхээр ирцгээсэн харагдана. Хүүхдүүдийнхээ үзүүлбэр , номинацуудыг үзээд эцэг эх ар гэрийнхэн нь маш их догдолсон харагдаж байлаа. Ялангуяа шилдгийн шилдэг жүжигчдийг шалгаруулах агшинд бүтэн жил өөрийгөө дайчлан оролцсон хүүхдүүд алгаа даран зогсож байсан тэр мөч үнэхээр гайхалтай. OSCAR-ийн шагнал хажууд нь атгахан мэт санагдав.

АWARDS-ийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ номинацийг Простар филмийн ерөнхий захирал С.Чулуунтогтох, Менежер У.Оюунханд шагналийг гардуулав. ACADEMY AWARDS-ийн үеэр дуучин rapper MB ирж ая дуугаа өргөлөө.

Ингээд ACADEMY AWARDS-ийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ номинацуудыг танилцуулья!

Простар академийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ эрэгтэй жүжигчин номинацид 

  • Простар академийн жүжигчин А.ТЭЛМҮҮН
  • Простар академийн жүжигчин Д. ТЭМҮҮЛЭН
  • Простар академийн жүжигчин Т. БУЛГАНБОЛД нар нэр дэвшсэнээс



Простар академийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ эрэгтэй жүжигчнээр

  • Простар академийн жүжигчин
  • Простар филмийн уран бүтээл "Залуу мөрдөгчид" киноны Хар ДӨЛГӨӨН-ий дүр
  • ”Толбо᠌᠌” МУСК-ний жүжигчин
  • “ЗАЛУУ ОДОД” хамтлагийн дуучин Анхбаяр овогтой ТЭЛМҮҮНшалгарлаа.




Простар академийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ эмэгтэй жүжигчин номинацид 

  • Простар академийн жүжигчин С.ЦЭЛМЭГ
  • Простар академийн жүжигчин Ц.МАРАЛГОО
  • Простар академийн жүжигчин Б.ЦЭЛМҮҮН нар нэр дэвшсэнээс



ШИЛДГИЙН ШИЛДЭГ
 эмэгтэй жүжигчнээр 

  • Простар академийн жүжигчин
  • Простар филмийн уран бүтээл "Чоно ба долоон ишиг" хүүхдийн жүжгийн оролцогч
  • “ЗАЛУУ ОДОД” хамтлагийн дуучин Сайнсанаа овогтойЦЭЛМЭГ шалгарлаа.

 

AWARDS-ийн шилдэгүүдэд "ПРОСТАР" академи-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг,"ПРОСТАР" академийн нүүр царай болох мөн "ПРОСТАР" филм-тэй 1 жилийн гэрээ байгуулан үндсэн жүжигчнээр ажиллах эрхээр шагнав.

Та бүхэнд дараа жилийн ACADEMY AWARDS-ийн ШИЛДГИЙН ШИЛДЭГжүжигчин болон урлагийн салбарт дүрээ мөнхлөн үлдэх боломж үргэлж нээлттэй байх болно.

"ПРОСТАР" академийн 2019 оны элсэлт эхэллээ. Харилцах утас᠄ 99146901 99141577 70001577



 





 
Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээж явах болтугай! 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.