2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » ГССҮТ Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

ГССҮТ Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

ГССҮТ Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа Arslan.mn

Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхитэй хөдөлгөөн юм. Тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал зэрэг эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой юм. Ялангуяа суугаа ажил хийдэг хүмүүс аль болох дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, зааланд тоглох, спортын өөрт тохирох төрлийг сонгож хичээллэх зэрэг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Тиймээс ГССҮТ-өөс ажилчдын нэг өдрийг хамт олноор идэвхитэй хөдөлгөөнтэй өнгөрөөх зорилготой “САГСАН БӨМБӨГ”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

ГССҮТ Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа Arslan.mn

ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧДЫН ЭХНИЙ 3 БАЙРАНД:

АВАРГА БАГААР: Сэргээн засах эмчилгээний тасгийн баг
ХОЁРДУГААР БАЙРАНД: Дүрс оношлогооны тасаг, Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Цээж, хэвлийн мэс заслын тасгийн хамтарсан баг
ГУРАВДУГААР БАЙРАНД: Гар сарвуу бичил мэс заслын тасаг, Яс үений гэмтлийн тасаг-3

ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧДЫН ЭХНИЙ 3 БАЙРАНД:

АВАРГА БАГААР: Захиргаа, Статистик, мэдээлэл, тандалт судалгааны албаны баг
ХОЁРДУГААР БАЙРАНД: Дүрс оношлогооны тасаг, Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Цээж, хэвлийн мэс заслын тасгийн хамтарсан баг
ГУРАВДУГААР БАЙРАНД: Лабораторийн тасгийн баг

Шилдэг эрэгтэй тоглогч: Сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөн засалч Л.ОЮУНБАТ
Шилдэг эмэгтэй тоглогч: Дүрс оношлогооны тасгийн, рентен техникч Д.ДААРИЙМАА
Шилдэг хөгжөөн дэмжигчээр: Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг хамт олон

Мөн тасаг, албадын дарга нарын дунд зохион байгуулагдсан бөмбөг шидэлтийн тэцээнд Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах хамгийн олон оноо авч шалгарлаа.

ГССҮТ Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа Arslan.mnГССҮТ Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа Arslan.mnГССҮТ Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа Arslan.mnГССҮТ Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа Arslan.mnГССҮТ Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа Arslan.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.