2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ЖДҮХ САНГААС ЗЭЭЛ АВСАН ДАРААГИЙН ГИШҮҮНЭЭР Б.БАТТӨМӨР ТОДОРЛОО

ЖДҮХ САНГААС ЗЭЭЛ АВСАН ДАРААГИЙН ГИШҮҮНЭЭР Б.БАТТӨМӨР ТОДОРЛОО

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Шуугианы эзэн
ЖДҮХ сангаас зээл авсан дараагийн гишүүнээр Б.Баттөмөр тодорлоо
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гэж хөтөлбөр сангуудыг алгасадаггүй эрхэм байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй нэр нь холбогдсон асуудлын бэх нь хатаагүй байхад ЖДҮХ сангаас зээл авсан тухай мэдээлэл нь олон нийтэд хүрлээ. 

Дархан-Уул аймгаас тийз өвөрлөн УИХ-д суусан эрхэм гишүүн тойргийн иргэддээ дэмжих бус төрсөн дүүгийнхээ удирдан явуулдаг бизнесийг өргөжүүлэхэд зориулж ЖДҮХ сангаас зээл авсан байна. 

Тодруулбал, Б.Баттөмөр гишүүн өөрийнх нь эзэмшилд байдаг Мондем ХХК-иар дамжуулан  ЖДҮХ сангаас энэ оны 10-р сард 300,000,000 төгрөг зээлжээ.

УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Мондем ХХК-ийн 80 хувь хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг.  Эх сурвалжийн мэдээллээр Мондем ХХК-г үүсгэн байгуулагч нь Баагаагийн Аюуш гэгч нь Б. Баттөмөр гишүүний төрсөн дүү гэнэ. Б.Аюушийн хувьд тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн байна. Мөн Мондем ХХК 2013-2015 оны хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй. Харин Б.Баттөмөр гишүүнийг УИХ-д сууснаас хойш буюу 2016 оноос энэ компанийн түүх шинээр бичигдсэн бололтой юм.


УИХ-ын гишүүн Б. Баттөмөр өөрийн үүсгэн байгуулсан Мондем ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. 
П.ГОО 
Оллоо.мн 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.