2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » ХОТЫН ДАРГЫГ УНАГАХ ГЭЖ 17 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ УРВУУЛСАН УУ

ХОТЫН ДАРГЫГ УНАГАХ ГЭЖ 17 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ УРВУУЛСАН УУ

Нийтлэлийн төрөл: Улс төр, Twitter

ХОТЫН ДАРГЫГ УНАГАХ ГЭЖ 17 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ УРВУУЛСАН УУ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид арваннэгдүгээр сарын 17-нд хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг өнөөдөр хуралдуулахаар товлосон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа Нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4-т заасны дагуу Нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Хотын даргыг огцруулах эсэхийг шийдвэрлэх энэ чухал үед МАН-ын генсек, НИТХ-ын үүрэг тун их. Гэтэл намынхаа гал тогоонд эв нэгдлийг бий болгох үүрэгтэй тэрээр Хотын даргынхаа эсрэг ажиллаад байгаа гэх яриа ч хэдийнэ дуулдах болжээ. Тулсан үед өөрийн байр сууринаасаа ухардаг гэж яригддаг. Учир нь ийм нөхцөл байдлыг тэрээр хоёронтой үзүүлж буй юм.

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр болсон МАН-ын Нийслэлийн хорооны хуралдааны үеэр Хотын даргаасаа нүүр бууруулжээ. Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тус хорооны даргад С.Батболдыг нэр дэвшүүлээд байсан. Гэтэл Д.Амарбаясгалан нь Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээ үгүйсгэж, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарыг зүтгүүлчихээд өөрөө усанд хаясан чулуу шиг алга болсон гэдэг.

ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан, эсвэл хамаарал бүхий компанидаа авч өгсөн, авахад нь нөлөөлсөн гэх албан тушаалтнууд эхнээсээ ёс зүйн хариуцлага үүрээд эхэлсэн. МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдоод байгаа ч одоогоор ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй хэвээр байна.

Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрийн хувь эзэмшдэг “Тайшир өргөө”, “Агортехнологи”, “Шижирт”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” компанидаа 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум, 215 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл болон төсөл, бараа үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авсан гэх мэдээлэл байгаа юм.

Мөн “Тайшир өргөө” компани нь 2015 онд нийслэлийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 350 сая төгрөгийн зээл авсан аж. Түүнчлэн сүүлийн үед “Даяар Монгол”, “Босоо хөх Монгол”, “Нэхүүл” зэрэг хөдөлгөөнүүд амь орж, жагсаал цуглаан зохион байгуулах болсон. Эдгээр хөдөлгөөнүүдийн жагсаал хийлгэж байгаа хүн нь Д.Амарбаясгалан гэсэн мэдээлэл ч олонд түгжээ. НИТХ-ын 17 төлөөлөгчийг эгнээндээ нэгтгэсэн гэж цуу яриа ч гарч байна.

Эх сурвалж:

US-300x65 Хотын даргыг унагах гэж 17 төлөөлөгчийг урвуулсан уу

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
Гоё
0
+1
Хөөрхөн юм
0
+1
Татаж уналаа
0
+1
Гайхалтай
0
+1
Харамсалтай
0
+1
Буруу
0
+1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.