2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » УИХ » УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ҮНЭН БА ХУДАЛ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ҮНЭН БА ХУДАЛ

Нийтлэлийн төрөл: УИХ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ҮНЭН БА ХУДАЛУИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэгийг бусдад зодуулж хүнд гэмтсэн талаар өнгөрөгч амралтын өдөр олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Тэр ч бүү хэл энэ долоо хоногийн Даваа гарагт Төрийн ордонд улс төрийн зорилгоор надад анхааруулга болгож миний туслахад халдлаа гэх агуулгатай сүржин мэдээлэл хийв. 

 

Гэвч бодит байдал эрхэм гишүүний мэдээлснээс зөрүүтэй байсныг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдлээ. 

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Энэ хэргийг шалгаж үзэхэд арай өөр нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ сарын 17-18-нд шилжих шөнө иргэн З нь өөрийн үеэл дүү болон түүний найзтай хамт “Айриш паб”-д үйлчлүүлж байхдаа хоорондоо маргалдаж, улмаар үеэл дүү нь З-гийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас хэрэгт бүртгэл явуулж Прокурорын байгууллагын хяналт дор шалгалтын ажил явуулж байгаа” гэжээ. 

Энэ бүхнээс эрхэм гишүүн Ж.Мөнхбат зөвлөхийнхөө хувийн асуудлыг улстөржүүлсэн гэж харж болох нь.

Монгол Улсын их хурлын тухай хуулийн 34.3-т “ Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт бий.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж заажээ. Тэгэхээр худал мэдээлэл тараасан асуудлаар Ж.Мөнхбат гишүүн ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүйбайх нь. Харин дээрх хуулийн заалтыг ашиглаж, олон нийтэд худал мэдээлэл тараах нь хэр ёс зүйтэй асуудал вэ. 

“Та худал мэдээлэл тараасан юм бишүү” гэсэн сэтгүүлчийн асуултад эрхэм гишүүн “Би удахгүй энэ талаар мэдээлэл хийнэ” гэж хариулсан.Тэгэхээр одоо Ж.Мөнхбат гишүүнийг дахин ямар “дуулиан” тарихыг харах л үлдэж.  

Энэ тухай видеог үзнэ үү:

 

Embedded video
Duluu_Munkhdul@DMunkhdul

. архидан согтуурч зодуулсан зөвлөхөө ашиглаж улс төрийн хар хийсэн нь илчлэгдлээ‼️
Тэр худал гүтгэлгээрээ шалтаглан ЗГ-ыг огцруулах саналд УИХ-ын гишүүдийг гарын үсэг зуруулсан байх магадлалтай‼️

91 people are talking about this

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.