2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » ЗГХЭГ санаачилж, Ерөнхий сайд зөвшөөрч, Д.Батзориг түгээсэн гэх шивэр авир

ЗГХЭГ санаачилж, Ерөнхий сайд зөвшөөрч, Д.Батзориг түгээсэн гэх шивэр авир

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийгэм

ЗГХЭГ санаачилж, Ерөнхий сайд зөвшөөрч, Д.Батзориг түгээсэн гэх шивэр авир

Монголын тэрбумтнууд зээл авахаас аргагүйбайдалд амьдардаг юм бол ард иргэд нь яаж амьдардаг байж таарахвэ? гэдгийг гашуунаар бодох боллоо. ЖДҮХС-аасбараг хүүгүй шахам зээлийг тэрбумаар нь авч,тэр их мөнгөөр ард иргэдээ хүүлж баяжсан ялгадас мэт ёс суртахуунтай улстөрчдийн хэрэг дэлгэгдэн дуулиантаж байгаа энэ үед өөрийн эрхгүй бид нээрээ яаж амьдраад байна вэ, гэдгээ эргэцүүлэхэд хүрч байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбум, тэрбумын хөрөнгөтэй гэж бүртгүүлсэн улстөрч нөхдүүдийн бизнес, амь амьдрал нь хууль бус зээл дээр тогтдог байсан юмсанж. Монголчуудын ядуу, зүдүү амьдрах ньулстөрчдөд ашигтай, ийм байлгах нь тэдний амьдралыгтэтгэсэн гол бизнес байсан байна. Тийм болоод Монгол Улс маань Япон, БНСУ, Сингапур шиг хөгжих үндэслэлгүй байжээ. Хэчнээн олон зуун мянган өрхийн амьжиргааг өөд татах, хэчнээн олон зуун жижиг, дунд бизнесийг цэцэглүүлж, баялаг бүтээж болох боломжийг энэ цагаан захтнууд хулгайлж ирсэн байна вэ? Жирийн ард иргэд сөхөрч унатлаа хөдөлмөрлөсөн хөлсний үр шимийг худал хуурмаг, хулгай луйварын аргаар өөрсдийгөө “элит”хэмээн өргөмжилсөннөхдүүд лхусаад байсан нь үнэнхүү гутамшигтай. Монгол Улсын хөгжлийн эрх зүйн орчинг бий болгож, алив болохгүй бүхнийг хуулиар хориглож, Монгол Улсын бүхий л хууль, тогтоомжийг мөрдөх хэв хэмжээг хамгийн шударгаар тогтоож байх эрхтэй, ард түмний төр дэх төлөөлөл болсон хүмүүс бүлэглэн нийлж, ард түмний хөрөнгөөс хулгай хэрхэн хийж болох нарийн механизмыг боловсруулаад түүнийхээ дагуу хулгай хийж ямар удаан явсан байна вэ?Тэгээд Засгийн газар нь тэрхүү хулгай хийх хуваарийг гишүүд, сайд нартаа зориулан гаргаж байсан гэх яриаг сонсоход дотор муухайрч байна. Энэ арай л хэтэрсэн доромжлол. Магадгүй ганцхан Монголд л байж болох гэмт хэрэг юм. Үнэхээр ардчилсан, хууль эрх зүйт улс оронд бол ийм үйлдлийг үйлдэх нь бүү хэл бодож сэтгэх нь харш хориотой, хатуу шийтгэл зэмтэй. Эдүгээ шударга, эх оронч царайлсан атлаа үйлдэл нь эсрэг явсан нөхдүүд нэгэнт “баригдчихлаа”. Тэгвэл өнөөдөр бидний дунд ил болоод байгаа энэ луйврын бизнесийг хэн зөвшөөрч, ард түмний татвар, төрийн сангаас хулгайлах боломжийгтэрбумтан хулгайч нарт олгосон байх вэ? гэдгийг тодруулан хариуцлага тооцохёстой юм. Өөрөөр хэлбэл цаад гол эзнийг нь олж байж энэ асуудал шийдэгдэх учиртай байх. Энэ бол нэг муу, хэр тааруу сайдын гаргадаг шийдвэр хэзээ ч биш. Тэгэхээр ийм зүрх, зоригтой шийдвэр гаргаж, түүнийг ньшунал нь оргилсон нөгөөдүүл нийтээрээ дагах баясаад, үйлдлээ хуулиар хамгаалуулж чадах нөхцөл байдлыг хэн сэдсэн байж таарах вэ? ЖДҮХС-ндхуруу, гараа дүрсэн хулгайч нарын нэг А. Сүхбат гишүүний хэлсэн үг сонирхол эрхгүй татаад байна. Тэрбээр “Өөрийнхөө компанийн нэр дээр зээл авч болохгүй шүү гэдгийг та нар яагаад надад хэлээгүй юм вэ” “... Ж.Энхбаяр, та хэд лнамайг зээл ав ав гээд байсан шүү дээ”хэмээнэнэ удаа харин ч шудрагаар шуудхан хэлсэн байсан. Тэгэхээр түүний хэлсэн энэ үгнээсЖДҮХС-г дээрэмдэх зөвшөөрлийг бүх гишүүдэд нээлттэйгээр хэн нэгнээс өгсөн байж таарах гээд байна. Д. Батзориг бол хэзээ ч биш гэж байна. У.Хүрэлсүх өнөөдөр яагаад ЖДҮХС –г хоосолсон хүмүүсийг хамгаалаад байна вэ? Төрийн албанд хариуцлага тогтоохын төлөө үхэхээс айхгүй тэмцэнэ гэж хэлсэн түүнээс ард түмэн юуг хүсэж байсан гээч. Яг тэрхүү амласан хариуцлагаа тооцож эхлэхийг нь л хүсэн хүлээж байсан. Гэвч тэр хөдөлсөнгүй. “Үхнэ” энэ тэр гэж амлах өөрөө хариуцлагатай биш үү! Энэ бол зүгээр сэтгэлийн хөөрлөөр хэзээ ч хэлж болох үг биш байх аа. Тэгээд ч улс төрийг шоудаж хийдэг байсан цаг улирсан даа. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хууль бусаар зээл авч авгай , хүүхэд, танил тал, найз нөхдөөрөө дамжуулан олон нийтийн хөрөнгийг зувчуулсан нөхдүүдэд Ерөнхий сайд “нээнтэг”-тэй болсон байх магадлал байж болох уу! Тэгээд тэрбээр дуугарах эрхгүй болсон байж болно. Түүнээс биш тэр хамгийн түрүүнд энэ бүхний эсрэг босож ирэх байсан. Тийм зориг түүнд хангалттай бий.Тэгээд яагаадтаг чиг болов оо! Түүнчлэн хажууд нь “хулгайч” нар нь байж байхад тэрбээр яагаад өөр”хариуцлага” яриад , өөр зүг рүү хандаад байна вэ? Энэ бүхнээс гадна ЖДҮХС-ынзээлийг Засгийн газрынхаа тогтвортой байдлын баталгаа болгожбүлгийнхээ бүх гишүүнд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй түгээх “санаачилга”-ыгЗасгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г. Занданшатар гаргаж, Ерөнхий сайд зөвшөөрч, Д.Батзориг хэрэгжүүлсэн гэх шивэр, авир яриа сонсогдох боллоо. Үнэн бол даанч гутамшиг. У.Хүрэлсүх яг энэ тохиолдолдхэн нэгэн сайдаараа туг тахиад орхиж байгаа бол түүний амласан хариуцлага биш байлаа. УИХ-ыг болон Улаанбаатар хотыг хэн даргалж, захирах эсэх яг энэ үед түүнд бүр ч падгүй асуудал байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаас өнөөдөр хэрэгт холбогдоод байгаа энэ олон нөхдүүдийг албан тушаалаас нь огцруулах төдий бус тэднээс улс төрийн, эдийн засгийн, ёс зүйн, тэгээд хуулийн гээд давхар давхар хариуцлага нэхэж, тооцох хариуцлагыг ард түмэн ихэд итгэж, хүлээж байсан билээ. Үйлийн эрхээр хариуцлага тооцож, Засгийн газрыг тань огцруулах асуудал эндээс босжээ.

 

http://baabar.mn/author/davaadorjЗГХЭГ санаачилж, Ерөнхий сайд зөвшөөрч, Д.Батзориг түгээсэн гэх шивэр авир

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.