2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Дуучин Накигийн үзэсгэлэнт гэргийтэйгээ тоглосон “WONDER” дууны клип цацагдлаа

Дуучин Накигийн үзэсгэлэнт гэргийтэйгээ тоглосон “WONDER” дууны клип цацагдлаа

Нийтлэлийн төрөл: Site News, Соёл урлаг
Сүүлийн үед Монголын хөгжмийн ертөнцөд хамгийн их хит болоод буй дуучин МУГЖ Ариунаа, МУГЖ Сарантуяа, Төрийн соёрхолт Болд, Ука, Цэлмүүн, Хишигдалай, "Камертон", "Гурван охин" зэрэг олон хамтлаг дуучдын уран бүтээл дээр ажилласан Нацагаа буюу хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Наки өөрийн бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа билээ.
Тэрбээр энэ сарын 18-нд "Wonder" нэртэй шинэхэн дууныхаа клипийг олны хүртээл болгожээ. 
Энэхүү дууны үгийг Gabriel бичсэн бол дууны хөгжмийн найруулгыг өөрөө хийж, хөгжмийн продюсерээр нь ажилласан байна. Харин тус клипийг "Exa Studio”-ийн хамт олон бүтээжээ.
"Wonder” дууны клипэнд түүний үзэсгэлэнт гэргий тоглосон бөгөөд хайртай хүнтэйгээ хийсэн аяллаа уран бүтээл болгосон гэдгээрээ онцлог болжээ.
Хайртай хүнтэйгээ аялна гэдэг дэндүү нандин. 
Наки эхнэртэйгээ хоёулаа Азийн орнуудаар аялж байхдаа өөрсдийнхөө бичлэгийг аван баримтжуулаад явсан байна. Тэд хамтдаа олон улс орнуудаар аялсан дүрснүүдээ нийлүүлэн, олон гайхалтай зураглалыг клипэндээ багтаажээ.
Хайртай хүнтэйгээ аялна гэдэг дэндүү нандин. Амьдрал өөрөө аялал. Энэхүү клипээр "Хайртай хүнтэйгээ амьдралын бүхий л зүйлийг хамт туулъя, хамтдаа дэлхийн хамгийн сонирхолтой, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялацгаая” гэх санааг илэрхийлэхийг хүссэн байна.
"Wonder” нь гайхалтай хайрын дурсамж шингэсэн, гэгээлэг уран бүтээл болжээ. Тийм ч учраас "Wonder” буюу "Гайхамшиг” гэж нэрлэсэн байх.
...Бидэнд байгаа мөрөөдөл хязгааргүй
Энэ хорвоог хамт туулах хүсэл юм
Чи намайг дэрлээд би чамайг тэврээд
Хамтдаа нар жаргах зуур дуулах энэ дуунд
Хайраа чи баяртай бол би ч баяртай
Чамайг гомдоосон мөч гунигтай
Нүдэн дээр чинь
Уруул дээр чинь
Хүзүүн дээр чинь үнсье... /”Wonder” дууны үгний хэсгээс/  
Накигийн шинэхэн уран бүтээлийг хүлээн авна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.