2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » АРВАЙХЭЭР ХОТОД МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН БҮТЭЭСЭН ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

АРВАЙХЭЭР ХОТОД МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН БҮТЭЭСЭН ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “ Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”- ийн хүрээнд 9.88 тэрбум төгрөгийн төсөвтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод барьсан шинэ цэвэрлэх байгууламжийн түүхэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Г.Ганболд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин  төлөөлөгч хатагтай Юланда Фернандас Ломмен, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар нээж үг хэллээ.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Комфорт Импекс” ХХК 2 жилийн хугацаанд хийх гэрээт ажлаа хугацаанаас нь өмнө буюу 10 сарын өмнө хийж дуусган хүлээлгэн өгсөн үр бүтээлтэй ажил боллоо.  

Арвайхээр хотын 1976 онд баригдсан хуучин цэвэрлэх байгууламжаас, шинэ цэвэрлэх байгууламж нь 6 дахин их хүчин чадалтай буюу хоногт 3000 м3/метр.куб/ бохир цэвэрлэж, 99 хувийн цэвэршилттэй ус гаргах хүчин чадалтай юм.

Уг шинэ цэвэрлэх байгууламжийн бүхий л ажлууд Монгол инженерүүдийн ур ухаан, шийдлээр бүтээгдсэнээрээ онцлогтой. Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор 50 мянган хүн амьдрахад ч хүндрэл учрахгүй инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жил инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байна. Хамгийн чухал нь иргэд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломж нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй буюу бохирдол багасах юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.