2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “МАГНАЙ ТРЕЙД” ДОРНОДООС ХӨӨГДӨВ

“МАГНАЙ ТРЕЙД” ДОРНОДООС ХӨӨГДӨВ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Шатахууны зах зээлийн томоохон магнат "Магнай трейд" ХХК компанийн хайгуулийн анги газрын тосны 17 дугаар талбайгаас хөөгджээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх нэрээр орон нутгийн эрх барих байгууллагын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-ын "Цагаан хэрэм" хайгуулын компанийг авчран өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх гэж байсан хэдий ч нутгийн ард иргэд, "Босоо Хөх Монгол" бүлгэмийн Дорнод салбарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Тус компанийн хайгуулын талбай нийтдээ найман сумын хамарсан томоохон стратегийн орд бүхий талбай юм. Тусгай зөвшөөрөл хэрхэн яаж авсан нь мэдэгдэхгүйгээр үл барам нутгийн удирдлагын зөвшөөрөлгүй нэг л өдөр Хэрлэн голын ай сав, сумын төвийнх нь хажууд том техник хэрэгсэл зоож нутгийн ард иргэдийг басамжилсан уг компанид хэн гэдэг албан тушаалтан эрх мэдэл өгсөн нь мэдэгдэхгүй байгаа аж.

Ямартай ч аймгийн төвийн салхин дээр 20 км зайд хайгуул хийхээр иржээ.

Одоогоор сумын Засаг даргын зүгээр кэмп барих, ус ашиглах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Баттай эх сурвалжийн мэдээгээр бол уг компанийн хайгуулын лиценз 2018 оны 12 дугаар сард дуусах аж.

Дорнод аймгийн Матад Халхгол суманд үйл ажиллагаа явуулж буй "Пётро Дачин Тамсаг" хэмээх БНХАУ-ын төрийн өмчит компани Монголын түүхий нефтийг хорин жил зөөж дэлхийд хосгүй Мэнэн Тамсагийн талыг там мэт болгосныг нүдээр харж буй Дорнодчууд ахин газрын тосны хайгуул олборлолтыг нийтээрээ эсэргүүцэж байгаа юм.

Дашрамд дурдахад Чойбалсан сум нефтийн асар баян нөөцтэй 17,18 дугаар талбайнуудтай юм. 18 дугаар талбай мөн л Хэрлэн голын ай савд багтдаг. Хайгуулын лицензийг нь Хятадын "Эм Пи Ай" гэх компани эзэмшдэг юм.

Эх сурвалж: Olloo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.