2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Төлөөлөгчид нь үг хэлэх эрхгүй МЭХ-ны 5 дугаар чуулган ...

Төлөөлөгчид нь үг хэлэх эрхгүй МЭХ-ны 5 дугаар чуулган ...

Нийтлэлийн төрөл: Нийгэм

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” бол олон улсын хэмжээнд Монголын бүх  эмэгтэйчүүдийг төлөөлдөг эрх бүхий байгууллага. 1,6 сая эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, тэдний эрх ашгийн төлөө шударга ниймгийг цогцлоохын тулд ажиллах ёстой. Гэсэн хэдий ч сүүлийн 20 орчим жил сураг тасраад зогсохгүй 3 жилд нэг удаа болдог энэхүү томоохон арга хэмжээгээ ч хүртэл зохистой зохион байгуулж чадахгүй үг хэлэх эрхийг нь хасч хайрцагласан зохион байгуулалттай болж буйд эмэгтэйчүүд бухимдалтай байна.

 

Чуулганд 3000 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд төлөөлөгч бүр 108 мянган төгрөг төлжээ. Энэхүү чуулганаараа нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, гэр бүл салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд асар олноороо бий болж буй явдалд анхаарал хандуулах, тэдний эрх ашгийн төлөө дуугарч ажиллахад гол анхаарлаа хандуулах зэрэг чухал асуудлууд хэлэлцэх болов уу гэсэн илтгэл найдвар өвөртлөн хол ойроос зорин ирсэн гэнэ.

Гэтэл  шашин шүтлэг, ёс суртахуун зэрэг сэдвүүдээр бөө нараар илтгэл тавиулж, 3000 төлөөлөгчөөс ердөө тавхан хүнд үг хэлэх эрх олгожжээ.Мөн холбооны тэргүүнээ 160-хан хүнээр сонгох зохион байгуулалтыг ч хийсэн гэнэ.

 

Угтаа бол монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн холбоо 1,6 сая эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тэдний дуу хоолой болж шударга ажиллах учиртай. Өнөөдрийн нийгэмд эмэгтэйчүүдийн эрх асар ихээр зөрчигдөж, хүчирхийлэл, ажилгүйдэл, өрх толгойлсон эмэгтэйчүүд хурдацтай өсөн нэмэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.