2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ БОЛНО

МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ БОЛНО

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

"Мандал Даатгал" ХК болон Голомт банк  хамтран 9 дэх жилдээ “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ 2018” арга хэмжээг 2018 оны 11 сарын 14-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд  зохион байгуулах гэж байна.

Уг форум нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тулгардаг эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулж, эрсдэлээс сэргийлэх түүнийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.  

Энэ удаагийн Эрсдэлийн форумаар

  • Эдийн засгийн өсөлтөд бизнесээ бэлдэх нь
  • 2019 оны бизнест учирч болох ТОП 3 эрсдэл сэдвийг хөндөх болно. 

Форумд оролцогч хувийн хэвшлийнхэн 2019 оны бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа анхаарвал зохих макро эдийн засгийн дүр төрх, манай улсад тулгардаг түгээмэл эрсдэлүүд дээр мэргэжлийн шинжээчдийн хийсэн тооцоо, таамаглал, корпорацийн  эрсдэлийн удирдлагын туршлагуудаас судлахаас гадна орчин үеийн бизнесүүдийн хамгийн том эрсдэл болох хүний нөөцийн эрсдэл, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал ба цахим эрсдэл, үйл ажиллагааны эрсдэлийн талаар илтгэлүүдийг сонсч өөрийн бизнест тохиолдож буй эрсдэлийн кейс болон туршлагаасаа хуваалцах юм. 

Мөн форумын үеэр үндсэн сэдвийн хүрээн дэх асуудлыг оролцогчид хамтдаа хэлэлцэж, Мандал даатгал ХК-аас Монгол Улсын Эрсдэлийн Индексийн товч тайланг танилцуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.