2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Шуурхай арга хэмжээг авч байна

Шуурхай арга хэмжээг авч байна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 17, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэн, иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос түргэн шуурхай арга хэмжээг шат дараатай, тогтмол авч, холбогдох дээд шатны байгууллагуудад үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулан ажиллаж байсан.

Хүйтний улирал эхэлж булгийн ус хөлдөж гудамж, авто зам, айл өрхийн гэр, хашаа, барилга байгууламжид халиа үүсгэн мөсөн тошин тогтож эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан билээ.

Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд булгийн ус халиа үүсгэж, мөсөн тошин тогтсон зарим байршлуудад шороо, хайрга болон дайрга асгаж шуурхай арга хэмжээг авч байнахэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.