2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Р.ГАНЗОРИГИЙГ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

“МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Р.ГАНЗОРИГИЙГ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

“МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Р.ГАНЗОРИГИЙГ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

“Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон талаар өчигдөр мэдээлсэн.

Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 08-09-нд шилжих шөнө хүүтэй нь хамт баривчилсан гэдгийг эх сурвалж хэллээ.
 
Хойшлуулашгүй 48 цаг баривчилсан гэдгийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд өчигдөр мэдэгдсэн байна. Харин үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал нь өнөөдөр болж магадгүй гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзоригийг хуурамч шатахуун худалдсан, импортын шатахууныг нэмж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Уг хэргийг өнгөрсөн долдугаар сараас хойш хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн аж. Хүүтэй нь хамт цагдан хорьсон нь тэд үгсэн хуйвалдаж, хууль зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон бололтой.

Өөр эх сурвалжийн хэлж буйгаар “Шатахууны хэрэгт биш, “Жаст” группийн хэрэгт холбогдуулан түүнийг цагдан хорьж шалгах шаардлага байсан” гэх.

Гэхдээ түүнийг “Жаст”-ын хэрэгт холбогдууллаа гэж бодоход хүүтэй нь хамт хорих шаардлага байхгүй баймаар юм.
 
Дашрамд дуулгахад “Магнай трейд” ШТС-ийг хуурамч шатахуун зардаг болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэх мэдээллийг өнгөрсөн хавар “Шатахуун хэрэглэгчдийн холбооноос” мэдээлж байсан удаатай.
 
“Магнай трейд” групп нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг байна.

Р.Ганзориг нь 130 ШТС, 13 шатахууны агуулахыг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий.

Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор багтдаг тэрбээр удам залгах ганц хүүдээ “Магнай трейд” группээ өгч байжээ. Монголын топ 100 компанийн эхний 10-т “Магнай трейд” групп багтдаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.