2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нар халз тулалдана


Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нар халз тулалдана

Нийтлэлийн төрөл: Спорт

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нар халз тулалдана

Казахстаны Алматы хотноо ирэх аравдугаар сарын эхээр боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд оролцох Монголын баг тамирчид урьдчилсан байдлаар тодорсон. Харин 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын хэн нь явахыг шийдэх халз тулаан өнөөдөр болох гэж байна.

 

Эрдэнэт хотод болох уг тэмцээнийг Монголын боксын холбооноос томилсон шүүгчид шүүж, иргэдэд нээлттэй байлгах үүднээс “Эх орон” телевизээр шууд дамжуулах ажээ. Уг тулаан 16.00 цагаас эхлэх юм. Боксын шигшээ багийн тамирчид өдгөө дэлхийн аваргын өмнөх эрчимжсэн бэлтгэлд гараад байгаа юм.

 

У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын ялсан нь Алматыгийн дэвжээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх боломжтой болно. Үүнээс гадна 52 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Энхдэлгэр өрсөлдөх эсэх нь тодорхой бус байгаа юм. Учир нь, AIBA-гийн шинэ дүрмээр ДАШТ-д 19-өөс дээш насныхан өрсөлдөх болсон. Харин манай тамирчны хувьд 18 настай учраас тэмцээнийг өнжиж магадгүй байна. Энэ талаархи эцсийн шийдвэр У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын сорил тэмцээний дараа гарах аж.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.