2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ИЖ БҮРЭН ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АНХНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ИТГЭМЖЛЭГДЭВ

АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ИЖ БҮРЭН ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АНХНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ИТГЭМЖЛЭГДЭВ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь иж бүрэн тохирлын үнэлгээ хийх анхны мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдэж Стандарт, хэмжилзүйн газраас өнөөдөр итгэмжлэлээ гардаж авлаа.

Стандарт, хэмжилзүйн газрын дарга С.Ганцэцэг итгэмжлэл гардуулах үеэрээ “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ авто тээврийн салбарт тохирлын үнэлгээг шалгалт тохируулгын лаборатори болон баталгаажуулалт, техникийн хяналтын зэрэг чиглэлээр иж бүрэн тохирлын үнэлгээг авто тээврийн салбарт гүйцэтгэх мэргэжлийн байгууллага болсонд бидний зүгээс талархалтай байна. Ингэснээр тус салбарт хүний эрх ашиг, амь нас, эрүүл мэндтэй холбоотой аюулгүй байдал бүрэн утгаараа, иж бүрнээрээ хангагдана гэдэгт бид найдаж байна” гэлээ. 


Тус байгууллага итгэмжлэгдсэнээр үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийг зөв сонголт хийхэд туслах, худалдаа-тээврийг хөнгөвчлөх, автотээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байв.
Тус үйлдвэрийн газрын Судалгаа хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг “Автотээврийн салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх, бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлж, сорилтын лаборатори, техникийн хяналтын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт гэсэн гурван чиглэлээр өнөөдөр албан ёсоор итгэмжлэгдлээ. Энэ үйл ажиллагаанууд итгэмжлэгдсэнээр чанартай үйлчилгээ ард түмэнд хүрэх, үйлчилгээ чанаржих, итгэлтэй байх, итгэмжлэгдсэн байх боломж нээгдэж байна гэсэн үг. Энэ ажлыг хийж хэрэгжүүлснээр манай автотээврийн салбарын үйл ажиллагаа чанар, стандартын шаардлага хангасан, олон улсын түвшинд явагдана гэсэн үг” хэмээн итгэмжлэл гардаж авах үеэрээ хэллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.