2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ц.Бат-Энх: Би ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл аваагүй, 4.5 тэрбумын тендер ч аваагүй

Ц.Бат-Энх: Би ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл аваагүй, 4.5 тэрбумын тендер ч аваагүй

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэмээх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэхүү мэдээллийг хуурамч хаягаар төлбөр төлж тарааж байгаа. Тэгвэл энэ мэдээллийн талаар эх сурвалжаас тодрууллаа.

Ц.Бат-Энх: “Илтэд гүжирдсэн мэдээллийг уншсан. Бид ЖДҮ-ийг дэмжих сангаас мөнгө зээлээгүй. Мөн тэрхүү худалд мэдээнд нэр дурдагдсан “Мөнгөн Дайван” болон "Монгол дайван" ХХК-д хамааралгүй” гэдгийг хэлж баримтуудыг дөнгөж сая авлаа хэмээн үзүүлсэн юм. 

Тодруулбал, 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэгдээд байгаа “Монгол Дайван” ХХК-д Ц.Бат-Энх хувь эзэмшдэггүй ажээ.

Мөн Эрдэнэт  хотод Эко хороолол барих 4.5 тэрбум төгрөгийн тендерт "Монгол дайван" ХХК-иар ялж, мөнгийг нь авч алга болсон мэтээр гүжирдсэн байна лээ. Энэ асуудлыг Мөрдөн байцаах газарт шалгаж байгаа гэдэг нь худлаа. "Мөнгөн дайван" ХХК-иар дамжуулан ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөг зээлээгүй, энэ асуудлаар цагдаад шалгагдсан асуудал байхгүй хэмээгээд дараах бичгийг бидэнд харуулав.

Өөрөөр хэлбэл Монгол дайван, Мөнгөн дайван гэх төстэй нэр бүхий байгууллагыг өөрт нь хамаатуулж байгаа нь эндүүрэл. Дээрх нэр бүхий байгууллагын үүсгэн байгуулагч ч биш,  хувь эзэмшигч ч биш гэдгийг тэрбээр тайлбарлаж, баримтуудыг үзүүлсэн. 

Ц.Бат-Энхийн нэр хүндийг унагах зорилгоор зохион байгуулалттайгаар ийнхүү нэр төрд халдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэн энэхүү шударга бус үйлдлийг таслан зогсоохоо мэдэгдэж,  шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандах болно гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.