2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Ц.Нямдорж: Ц.Амгаланбаатар С.Зоригийн хэргийн захиалагчийг мөрдөн байцаалтын үеэр хэлсэн

Ц.Нямдорж: Ц.Амгаланбаатар С.Зоригийн хэргийн захиалагчийг мөрдөн байцаалтын үеэр хэлсэн

Нийтлэлийн төрөл: Site News, Ярилцлага

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос С.Зориг агсны хэрэгтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

-С.Зориг агсны амиа алдсан өдөр энэ сарын 2-нд тохиолоо. Захиалагчийн зарлана гэсэн хүлээлт нийгэмд байсаар байгаа. Хэзээ зарлах вэ?

-Захиалагч үнэхээр байгаа бол зарла гэдгээ би ажил авсан өдрөө л цагдаагийнханд хэлсэн. Одоо хүртэл хянадаг ажлыг нь хийлгэхгүй л байна. Сая Ерөнхий прокурорын орлогч Д.Эрдэнэбат "Шийтгэгдсэн гурван хүн алуурчид биш гэж Д.Булган мэдүүлэг өгсөн" гэдэг талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн байна лээ. Би анх Д.Булганыг шүүх хуралд яагаад оролцуулаагүйг мэддэггүй байсан. Гэтэл хуулийнханд ашиггүй мэдүүлэг өгч эхэлсэн учраас холдуулахын тулд оруулаагүй юм билээ. Цорын ганц гэрчийг оруулалгүйгээр тэр хүний хэлсэн зургаар гурван хүнд ял өгнө гэдэг байж боломгүй зүйл. Шалгуулах тухай өргөдлүүд ирж байгаа. Захиалагчийг Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалтын явцад ч шүүх хуралдааны үеэр ч хэлж байсан юм билээ. Энийг хуулийнхан мэдэж байгаа. Гэхдээ би энийг хэрэг үйлдсэн гэдэг утгаар нь бус захиалагч гэсэн хүний нэр хэлээд байхад яагаад шалгаагүй, нүүрэлдүүлээгүй юм бол гайхаж байна. 

-Ял авсан гурван хүний дэглэмийг бууруулсан юм уу?

-Бууруулаагүй. Хуучин хуулиар 20, 25 жилийн ялтай хүмүүс байсан. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хаалттай хорих ангид эдлүүлэх ёстой. Хуучнаар бол чанга дэглэмтэй гэсэн үг. Гэтэл ял эдлүүлсэнээс нь хойш гянданд хорьж, хууль зөрчиж байсан юм билээ. Энэ асуудал хөндөгдөж, шийдвэр гүйцэтгэх байгууллага удаан хугацаанд хууль зөрчигдөж байна гэдэг асуудлыг прокурорын  байгууллагад хүсэлт тавьж, одоогийн мөрдөж байгаа хуулиар хаалттай хорих ангид хоригдож байгаа юм.

-Жинхэнэ хэрэгтнүүд биш байна гэж олон улсын байгууллагын дүгнэлт гарсан гэдэг. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй юм уу?

-УИХ, Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг ярих л ёстой. Надад хамгийн их санаа зовж байгаа асуудал бол хэрэг хийгээгүй байж монгол хүнийг хэлмэгдүүлэх явдал. Хийсэн бол нотлох баримтаар тогтоох ёстой. 

-Нууцаас гарсан ч нууц хэвээрээ л байна?

-Тагнуулын архивт байсныг нууцаас гаргаад прокурорын архивт шилжүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа хэлэлцэж байсан нууцаас гаргах шийдвэр гаргуулсан. Ер нь энэ асуудлаар ярьсан болгоныг дарамталсан байдалтай л явсаар ирсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.