2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Д.Оюунхорол: Мэдлэгтэй, чадвартай аавын хүүхдүүд хар мянгаараа байна. Тэр хүмүүсээ буланд шахаад байна

Д.Оюунхорол: Мэдлэгтэй, чадвартай аавын хүүхдүүд хар мянгаараа байна. Тэр хүмүүсээ буланд шахаад байна

Нийтлэлийн төрөл: Site News, Сонгууль

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөнөөр түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудалд МАН-ынхан толгойгоо гашилгаж байна. Сайтуудаар 32-ын бүлгээс Ё.Баатарбилэг, 33-ын бүлгээс Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нар ЗТХ-ийн сайдад нэр дэвшихээр яригдаж байна хэмээн мэдээлжээ. 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын байр суурийг сонслоо. 

-ЗТХ-ийн сайдад хэнийг томилохоор ярьж байгаа вэ. Танд мэдээлэл байна уу? 

-Тэрийг энийг сайд болгоно гэж одоогоор яриагүй байна. Засгийн газар өөрчлөгдөхөд аягүй олон хүний нэр тэр ч сайдад, энэ ч сайдад гээд яригддаг ш дээ. Эсвэл мөрөөдлийн жагсаалт ч юм шиг.

-ЗТХ-ийн сайдаар томилогдох хүнд ямар шалгуур тавих бол?

-Монгол төрийн боловсон хүчний бодлого гэдэг нэгдүгээрт мэргэжлийн байгаасай, хоёрдугаарт УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн биш байгаасай гэж боддог. Аль ч салбарын мэргэжлийн хүнийг мэргэжлийн яаман дээр нь томилдог, чаддаг ажлыг нь хийлгэвэл улс орон жаахан ч гэсэн урагшаа явах байх гэж бодож байна. Одоо бол Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байна гэсэн зарчим яваад байгаа учир энэ нь Засгийн газрын сул тал болоод байна уу гэж харж байгаа. 

Магадгүй ЗТХ-ийн сайдад салбартаа маш сайн ажилласан инженер гаргаад тавьчихвал салбар нь хөгжөөд ард түмэнд ч хэрэгтэй. 

-ЗТХ-ийн сайдад гурван хүний нэр яригдаад байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Яригдаад байгаа гурван хүнийг дэмжихгүй гэсэн үг биш. Гэхдээ ер нь бол "Даахгүй нохой булуу хураана" гэгчээр нэг хүнд хэт олон дээл давхарлуулж өмсүүлэхгүй хэрэггүй. Бид чинь цөөхүүлээ ч гэсэн чадвартай, мэдлэгтэй аавын хүүхдүүд хар мянгаараа байна. Тэр хүмүүсийг буланд шахчихаад нэг хэсэг хүмүүс нь бүх зүйлийг урдуур нь орж хийгээд байхаар улс орон хөгжихгүй байна. Тиймээс өрсөлдөөн зарчим, өөр үзэл бодол, өөр өнцөг, өөр боломжуудыг бий болгоосой гэж боддог. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.