2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ГОЛОМТ БАНК ДИЖИТАЛ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ХАРИЛЦАГЧДДАА БОДИТООР ХҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

ГОЛОМТ БАНК ДИЖИТАЛ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ХАРИЛЦАГЧДДАА БОДИТООР ХҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Техник технологийн хурдацтай хөгжилтэй хөл зэрэгцэн алхаж байгаа дэлхийн хүчирхэг банкууд харилцагчдадаа хэзээ ч, хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг дижитал банкны үйлчилгээгээр дамжуулан хүргэх болсон билээ.

Тэгвэл цахим банк, онлайн банкны үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн Голомт банкны хамт олон Монгол улсын банкны салбарт дахин нэг цоо шинэ түүхийг  бүтээж,  дижитал банкны үйлчилгээг анхлан хүргэж эхэллээ. 

Голомт банк нь технологийн хөгжилд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа зориулж ирсэн ч төгс утгаар нь хөгжүүлэх дэд бүтэц дутмаг байсаар ирсэн юм. Харин Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний дата төвтэй хамтран дижитал шилжилтийн суурь шийдлүүдийг хамтран хэрэгжүүлж эхэлснээр энэ бэрхшээлийг арилгаж чадсан.

Тухайлбал Голомт банк нь өнгөрсөн 4 сард монголын хувийн хэвшлийн байгууллагуудаас анх удаа өөрийн үйл ажиллагаандаа төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг холбосон юм. Энэхүү систем нь харилцагч иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, хорооны тодорхойлолт зэрэг бичиг баримтыг заавал урьдчилан бүрдүүлэхгүйгээр хурууны хээгээ уншуулаад л банкны харилцагч болох, хэрэглээний зээл авах боломжийг олгосон билээ.  

Тэгвэл тус банкны хамт олон энэ манлайллаа дахин бататгаж, 2018.10.01-ний өдөр төрийн нэвтрэлт танилтын ДАН нэгдсэн системийг үйлчилгээндээ хувийн хэвшлээс анхлан ашиглаж эхэллээ. Ингэснээр харилцагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утас, компьютер зэрэг төхөөрөмжөө ашиглан дээрх мэдээллийг банкны систем рүү онлайнаар илгээх боломж бүрдэж байгаа юм.

Мөн онлайн орчинд харилцагчийг үнэн зөв таних асуудлыг дижитал гарын үсэг ашиглан илүү хялбар аргаар шийдсэн байна. Уг шийдэл дээр Голомт банк дижитал гарын үсэг гаргах, түгээх албан ёсны эрхтэй Тридум ХХК-ийн шийдлийг ашигласнаар банкны системийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэжээ.

Ийнхүү төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд банк санхүүгийн үйлчилгээ улам бүр дижиталчлагдах боломж бүрдсэнийг Голомт банк Сошиалпэй, Смарт банк зэрэг дижитал бүтээгдэхүүн үйлчилгээндээ анхлан ашиглаж, Монгол улсын банкны болон хувийн хэвшлийн салбарт дижитал давалгааг эхлүүлж байна.

Эрхэм та бүхнийг яг одоо /2018.10.02/-нд Мишээл экспо цогцолборт болж байгаа ICT Expo дээр зочилж дээрх бүтээгдэхүүн үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцахыг урьж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.