2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Нийтлэлийн төрөл: Site News, Нийгэм

"Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл" боловсруулах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ БХБЯ-нд боллоо.

Арга хэмжээнд БХБ-ын сайд Х.Баделхан, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан уг төслийн талаар доорх танилцуулга, тодруулгыг өглөө. Үүнд

   “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг анх боловсруулж байсан 1996 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт, дэвшил гарсан тул уг төслийн баримт бичгийг шинээр боловсруулах шаардлага үүссэн.

          Монгол орны газар нутаг, байгалийн нөхцөл, нөөц, хүн амын уламжлалт нүүдлийн болон эрчимжиж буй суурин хэвшлийн амьдрал, соёл иргэншлийн зохистой харьцаа, өвөрмөц онцлогт нийцсэн төрийн цогц бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг дунд болон урт хугацааны төлөвлөлт, үзэл баримтлалаар илэрхийлж, түүндээ байнга тодотгол оруулж байх шаардлагатай.

 

          Иймд улсын хэмжээнд газар нутгийн бодит нөөц, чадамжид суурилсан нутаг дэвсгэрийн болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн зарчмыг хангасан нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах, улс, бүсийн чанартай, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүйцэтгэхэд мэргэжлийн байгууллага буюу институтийг байгуулах нь зүйтэй юм. 

 

          БНМАУ-ын Засгийн газрын 1929 оны 28 дугаар тогтоолоор хот байгуулалт, барилгын зураг төслийн анхны байгууллага “Барилгын инженер, техникчдийн товчоо”-г байгуулж, уг товчоо 1972 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд зураг төслийн байгууллагуудыг техникийн удирдлагаар хангах үүрэг бүхий “Улсын барилгын зургийн төв институт" болж өргөжин хөгжсөн түүхтэй.

 

          Улмаар 1990-2006 оны хооронд Зураг төсөл, хот байгуулалтын үндэсний төв, Зураг төсөл, судалгааны үндэсний төв, “Хот байгуулалт” улсын үйлдвэрийн газар, 2013-2015 онд “Зураг, төсөл, эрдэм шинжилгээний институт” улсын төсөвт үйлдвэрийн газар нэртэйгээр тус тус ажиллаж байсан.

 

          Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор “Зураг, төсөл, эрдэм шинжилгээний институт” улсын төсөвт үйлдвэрийн газрыг “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай нэгтгэн зохион байгуулсан боловч институтийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг бүхий нэгжгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байсаар өнөөг хүрсэн.

 

          “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” болон “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”- ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттай зохион байгуулах зорилтуудыг дэвшүүлсэн.

 

          Тус төслийг боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын 2017 оны  5 дугаар тогтоолоор “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулж батлуулах ажлыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, зургийн даалгаврыг батлах ажлуудыг зохион байгуулж байна гэв.

 

 

Төслийн хүрээнд:

  • Хүн амын нутагшилт, суурьшлын өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу, сул талыг тодорхойлох
  • Нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уур зэргийг тооцон хот, хөдөөгийн нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох
  • Зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхХот суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох
  • Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох зэрэ нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn