2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Цагдаагийн байгууллагад жинхэнэ шинэчлэл хэрэгтэйг дээрмийн хэрэг харууллаа

Цагдаагийн байгууллагад жинхэнэ шинэчлэл хэрэгтэйг дээрмийн хэрэг харууллаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Цагдаагийн байгууллагад жинхэнэ шинэчлэл хэрэгтэйг дээрмийн хэрэг харууллаа

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Цагдаагийн алба хаагч дэлгүүр дээрэмдсэн гэх хэрэг олны анхаарлыг нэлээдгүй татлаа. Гэхдээ тухайн цагдаагийн алба хаагч нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад 33 настай Ч.Эрдэнэжаргал гэгч байжээ.

 

Түүний дээрэмдсэн “Толла” хүнсний дэлгүүрт урьд нь ч мөн баг зүүсэн буутай этгээд орж, дээрэм хийсэн байдаг. Гэвч гэмт этгээд баригдахгүй байсан бөгөөд сүүлд гурав дахь удаагаа дээрэм хийж байхдаа цагдаагийн байгууллагад баригдсан нь олон нийтэд ийнхүү ил болсон юм.  

 

Одоо түүнийг хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт эрүү үүсгэн шалгаж байгаа. Мэдээж нийгмийн хэв журмыг хамгаалдаг. Гэмт хэрэгтнүүдийг илрүүлдэг, тэдэнтэй тэмцдэг хүн дээрмийн хэрэг үйлдсэн гэхээр аймшигтай.

 

Энэ үйлдэл нь ч цагдаагийн байгууллагын нэр хүндэт сэв суулгасан булчимгүй үйлдэл болоод байна. Хамгийн гол нь яагаад Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг хэлтсийн ахлах төлөөлөгч, ахмад цолтой хүн дээрэм хийх болов гэдэг хачирхалтай. Энэ бүхний учир мөрдөн байцаалтын явцад тодорхой болно биз ээ.

 

Гэхдээ Ч.Эрдэнэжаргал гэх нөхрийн буруугаас болж энгийн нэгэн цагдаагийн нэр хүнд унаж, гэмт хэрэгтнүүдийн өөдөөс ч хэлэх үггүй болж байгаа нь харамсалтай юм. Өнөөдөр сумдад хэсгийн төлөөлөгчөөс хурандаа цолонд хүртэл Цагдаагийн байгууллагад зүтгэж, хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа, ар гэрээ ч умартан албандаа зүтгэсэн хүмүүсийн нэр, нүүрийг сэвтүүлж, ажил үйлсийг нь үгүйсгэсэн харамсалтай үйлдэл боллоо.

 

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад нөхөр дээрэм хийснээр цагдаагийн байгууллагыг  ямар хүмүүс удирдаад, ямар шинэчлэлийг хийгээд байгаа юм бэ гэх асуултыг тавихад хүргэж байна.

 

Өнөөдөр миний дээрх хэлсэнчлэн хэсгийн төлөөлөгчөөс эхлэн ажиллаж, албан тушаал дэвшиж, цол зэрэг дээшилсэн, цагдаагийн албандаа үнэн сэтгэлээсээ ажилладаг, цагдаагийнхаа зовлон жаргалыг мэддэг нөхөд дарга хийж байна уу.

 

Улс төрийн, намын харъяаллаар дарга даамал томилдог, утгагүй байдлаас болж, өнөөдрийн нийгэм эмх замбараагүй болж, мэргэшсэн ур чадвартай, ажил албаа мэддэг дарга нар ховордлоо. Үүнийг Хууль зүйн сайд нэг анхаарахад гэмгүй л байх...

 

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрыг хэн удирдаад байгаа юм бэ. Ажилтан нь гэмт хэрэг үйлдээд байгаа Эрүүгийн цагдаагийн газрын удирдлага нь гэж ямар хүн байна вэ. Энэ хүмүүс өвлийн хүйтэнд эргүүл хийж, нийгмийн хэв журмыг сахиулахын төлөө хацраа хайрагдтал, бөөрөө муудтал алхасан хүмүүс мөн үү...

 

Гурван удаагийн үйлдлээр дэлгүүр дээрэмдсэн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал нь бас ч гэж боломжийн айлан хүүхэд, тэгээд ч амьдрал нь боломжийн эргүүл хийж, хоногийн хоолоо залгуулж, өр зээлэнд баригдаж яваа цагдаа нарыг бодвол “баян” нөхөр гэдгийг зарим нэг нь хэлж байна. Түүнд уг нь дээрэм хийх шалтаг, шалтгаан байхгүй л баймаар юм гэдгийг ойрынх нь хүмүүс хэлж, гайхаж байна.

 

Тиймээ. Яагаад дээрэм хийв. Яагаад олон жил Цагдаагийн албанд зүтгэж байгаа нөхдийнхөө нэрийг сэвтүүлэх болов гэдэг хачирхалтай. Танил талаараа албан тушаал авч, танил талдаа тааруулж, алба хэлтэс нээдэг байдал цагдаагийн байгууллагад бий.

 

Өнөөдөр цагдаагийн байгууллагад олон жил ажилласан мөртлөө эргүүл хийгээд явж байгаа өчнөөн хүн бий. Тэд бол цагдаагийн байгууллагад ажиллаад зовлон жаргал үзсэн, яаж ажиллах ёстойгоо мэдсэн, мэдэрчихсэн, мэргэшсэн хүмүүс. Гэвч танил тал л байхгүй учир тэд дэвшиж ажиллана гэсэн ухагдахуун, ойлголт байхгүй.

 

Харин том артай, танил тал сайтай, баян хурандаагийн хүү, ах дүү амраг садангууд нэг жил ажиллав уу үгүй юу албан тушаал дэвшиж, даргын суудалд сууж, эцэстээ цагдаагийн нэр зүүсэн гэмт хэрэгтнүүдийг үржүүлж байгаа юм. Өнөөдөр цагдаагийн дээд байгууллага нь мэргэжлийн бус хүнээр удирдуулж байгаа учир цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтнүүд үүрэлж, ёс зүйгүй авирлагчид үржиж байна гэж хэлэхэд хэлсдүүлсэн болохгүй биз.

 

Яагаад өнөөдөр цагдаагийн ерөнхий газарт мэргэжлийн олон жил цагдаагийн албанд зүтгэцэн хүнийг тавьж болохгүй гэж. Болохгүй гэх хууль хаана байгаа юм бэ. Цагдаагийн байгууллагад байгаа намын томилгоог одоо зогсоовол ямар вэ. Тэгж байж л өнөөдөр Х.Тэмүүжин сайдын яриад байгаа хуулийн байгууллагад хийж буй шинэчлэл эхлэх биш гэж үү.

 

Н.Чинзориг

 

Эх сурвалж: "new.mn"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.