2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи ашиглана

Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи ашиглана

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Ярилцлага

Монгол улсад хорт хавдрын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгооршугаман хурдасгуур аппаратыг эмчилгээнд нэвтрүүлэх санаачлага ажил хэрэг болж 2011 оноос “Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг боловсруулж санхүүжилтыг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр болсон билээ.  ХСҮТ уг төслийн гүйцэтгэгчээр сонгогдсон шугаман хурдасгуурыг 2018 онд багтаан суурилуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр “Шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын семинарыг Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Туяа Эмчилгээний Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Энэ үеэр хорт хавдрын туяа эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологийг эмч, мэргэжилтнүүдэд сургахаас гадна албан байгууллага, хамтын үйл ажиллагаатай бусад эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон нийт ард иргэдэд туяа эмчилгээнд орчин үед нэвтэрч байгаа дэвшилтэт технологи, түүний ач холбогдол, цаашдын хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээл зэргийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд  Австрали, Япон, БНСУ-ын хавдарын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд, дотоодын 150 гаруй эмч, бодлого боловсруулагч нар оролцож байна.

Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи ашиглана

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.