2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

НҮБ-ын 2015 оны 9-р сард баталсан “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр–2030”-т цагаа олсон, баталгаатай, чанартай орон зайд суурилсан төрөл бүрийн мэдээлэл нь оновчтой бодлого боловсруулах, хөгжлийн үйл явцыг дэмжих үндэс суурь болох ач холбогдолтойг онцолсоны дагуу дэлхий нийтээр орон зайн өгөгдөл, мэдээллийн хэрэгцээ, эдгээрт чиглэсэн арга хэмжээ, хамтын ажиллагаа өргөжин тэлж, байгаль, нийгэм, эдийн засгийн бүх салбарт байрлалд суурилсан мэдээллийн эзлэх байр суурь өндөрсөж байна.

Үүний тодорхой жишээ нь НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны VIII хурлаар улс орнуудыг үндэснийхээ онцлог нөхцөл байдал, Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлдээ тохируулан орон зайн мэдээллийн менежментийн бодлого, стратегиа тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглэл өгөх Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ (Integrated Geospatial Information Framework)-г баталсан бөгөөд энэхүү баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” төслийг Африк, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй зургаан улсыг сонгон 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсоны дотор Монгол улс багтсан нь үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэхэд үр өгөөжтэй үйл явдал болсон юм.

Манай орны хувьд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-т  “...үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах...” зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан  “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулах”, “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох” арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлж байна.

 Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн Зөвлөхүүдийн хорооны дэмжлэгтэйгээр орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 2018 оны 9 сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Энэхүү зөвлөгөөнд манай орны төрийн байгууллага, судалгаа-шинжилгээ, их, дээд сургууль, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын болон гадаад, олон улсын байгууллагын 150 орчим төлөөлөгчид оролцон олон улсын түвшинд яригдаж, шийдвэрлэгдэж буй орон зайн мэдээллийн менежмент, дэд бүтцийн чиглэлээрх арга хэмжээ, үр дүн, сайн туршлага, Монгол орны онцлог, нөхцөл байдалтай уялдуулан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, хамтын ажиллагааг зохицуулах тогтолцоог байгуулах, орон зайн өгөгдөл, мэдээллийн нэгдмэл, давтагдашгүй, нээлттэй, баталгаатай, шинэлэг байх нөхцөлийг бүрдүүлэх талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.