2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Өглөөний гудамж” энэ долоо хоног дуустал ажиллана

“Өглөөний гудамж” энэ долоо хоног дуустал ажиллана

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилсан “Өглөөний гудамж” Соёмбо кино театрын өмнө дахин ажиллаж эхэллээ. “Өглөөний гудамж”-нд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн болон Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагынхан иргэдэд үйлчилж байна.

Тухайлбал Улсын бүртгэлийн хэлтэс шилжилт хөдөлгөөний бүртгэл, төрсний, гэрлэсний, нас барсны гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх олгох, гэрлэлтийн, гэрлэлт цуцалсны, сэргээсний бүртгэл, иргэний үнэмлэхний зурагтай дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, шинээр хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа олгож байна.

Иргэний үнэмлэхээ захиалах, газрын асуудлаа шийдэх, цахилгааны мөнгөө төлөх, лавлагаа авах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, нээлттэй ажлын байранд бүртгүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл авах гээд бүхий л үйлчилгээг энд үзүүлж байгаа. Түүнчлэн арилжааны банкууд болон үүрэн холбооны операторууд ч үйлчилгээ үзүүлж байна.

“Өглөөний гудамж”-нд зочилсноор үйлчилгээ авахаас гадна шатар, даам тоглох, морин хуур, гитар хөгжмийн сургалтад хамрагдаж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дасгал хөдөлгөөн хийх, алдартай хүмүүсийн амжилтын нууцаас хуваалцах сонирхолтой лекц сонсож, дүүргийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал бодлоо солилцох ч боломжтой. Эртэч хэн бүхэнд зориулсан “Өглөөний гудамж” энэ долоо хоногийг дуустал ажиллаад ирэх зун хүртэл амрах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.