2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » А.УНДРАА: ТӨРИЙН АЖИЛД ХУВИАСАА ЗАРДАЛ ГАРГАЖ ЯВАХ НЬ ЗОХИСГҮЙ

А.УНДРАА: ТӨРИЙН АЖИЛД ХУВИАСАА ЗАРДАЛ ГАРГАЖ ЯВАХ НЬ ЗОХИСГҮЙ

Нийтлэлийн төрөл: Site News, Улс төрч

А.УНДРАА: ТӨРИЙН АЖИЛД ХУВИАСАА ЗАРДАЛ ГАРГАЖ ЯВАХ НЬ ЗОХИСГҮЙ

 

УИХ-ын гишүүн А.Ундраагийн гадаад дахь томилолтын зардлыг МУИС-иас гаргасан гэх асуудал нэг хэсэгтээ шуугиан тарьж шүүмжлэл дагуулсан.

Энэ мэдээлэлд дээрх сургуулиас тайлбар хийж “Нэр бүхий УИХ-ын гишүүн өөрөө физикч хүн юм билээ. Тэгээд физикийн ангийн 20 орчим оюутны сургалтын төлбөрийг ивээн тэтгэсэн юм. Томилолтоор явсан ажил нь манай сургуулийн холбогдолтой ажил байсан болохоор онгоцны тийзнийх нь мөнгийг гаргасан” гэж хэлсэн юм.

Харин энэ асуудалд гишүүн ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан бол өчигдөр ам нээжээ.

Тэрбээр “МУИС-иас зардал гаргаж байгаагүй мэдээгүй. Яг ийм чиглэлээр өөр гишүүд явж ирсэн эсэхийг ч мэдэхгүй байна. Төрийн байгууллагаас гишүүдийн зардлыг хариуцах тохиолдол байдаг. Зардал хаанаас гарч байна вэ гэдэг нь маш чухал. Гишүүд хувийн компанийн зардлаар яваад тухайн компанийн өмнөөс ажиллах нь хуулиар хориотой.

Биеэ эмчлүүлэх зэрэг хувийн зорилгоор явж байгаа тохиолдолд зардлаа өөрөө гаргах нь мэдээж. Түүнээс биш төрийн ажилд хувийн зардал гаргаж явах нь зохисгүй. Төрийн хүн төрийн ажлаа л хийх ёстой” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.