2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » АВТОМАШИНГҮЙ ӨДӨР ДУАТЛОНЫ УЛСЫН ТЭМЦЭЭН БОЛНО

АВТОМАШИНГҮЙ ӨДӨР ДУАТЛОНЫ УЛСЫН ТЭМЦЭЭН БОЛНО

Нийтлэлийн төрөл: Нийслэл

АВТОМАШИНГҮЙ ӨДӨР ДУАТЛОНЫ УЛСЫН ТЭМЦЭЭН БОЛНО

ЭнэжилийнАвтомашингүйөдөр-ийгАвтомашинаастатгалзаж, унадагдугуй, алхалтыгдэмжьеуриандорирэхесдүгээрсарын 22-ныБямбагарагтзохионбайгуулахаартөлөвлөжээ. Уг ажлын хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Монголын Триатлоны холбоо болон АэроМэн Монгол клуб хамтран “Эв Нэгдэл” уриатай Дуатлоны тэмцээн зохион байгуулахаар болсон байна. 2004 оноос хойш манай улсад эрчимтэй хөгжиж байгаа Гурван төрөлт спортын нэг болох Дуатлоны спорт нь Гүйлт-Дугуй-Гүйлт гэсэн төрлөөр уралддаг тэсвэр хатуужлын шалгуур спорт. Анх 2007 онд улсын хэмжээний сорил тэмцээн болж байсан бол энэ удаад албан ёсны Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа нь энэ юм.

 

            “Эв нэгдлийн Дуатлон”-ны Улсын тэмцээн нь нийт ёсөн гараатай явагдана. Тухайлбал, мэргэжлийн тамирчдад зориулсан Элит эрэгтэй, Элит эмэгтэй, 1 дүгээр ангиллын сонирхогчид, Багын буухиа гэсэн 4 ангилал нь 5 км гүйлт-20км дугуй-5км гүйлтээр уралдах аж. Харин сонирхогчдод зориулан Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй, 2 дугаар ангиллын сонирхогч гэсэн ангилал нь 2,5 км гүйлт-10км дугуй-2,5 км гүйлтээр уралдах бол хүүхэд багачуудад Мини Дуатлон 9-11нас, Мини Дуатлон 12-14 насны 2 ангиллаар тэмцээнд оролцох юм байна. Улсын хэмжээний Дуатлоны анхдугаар тэмцээнд өнөөдрийн байдлаар 1000 орчим хүн оролцох тооцоо гарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.