2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Байр нь нурах аюулд хүрлээ хэмээн Чингэлтэй дүүргийн 4-р хорооны оршин суугчид тусламж хүслээ

Байр нь нурах аюулд хүрлээ хэмээн Чингэлтэй дүүргийн 4-р хорооны оршин суугчид тусламж хүслээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Тус хороонд шинээр баригдах Худалдаа Хөгжлийн Банкны 31 давxар барилга нь оршин суугчдын өдөр тутам зорчдог байсан байрны урд талын гарц, нийслэлчүүд зорчдог явган хүний замыг хааж, байшингийн цонхонд тулган хашаа барьснаар нарны тусгалыг нь бүрэн хааж байна хэмээн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.

Өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны барилгын гүйцэтгэгчид 14-р байрны урд талын хаяавчийг хуулснаар,байранд чичрэлт өгч суурийн хэсэг заxаасаа НУРАX, ГУЛСАЛТ өгөx аюул учирсан байна.

Оршин суугчдын төлөөлөл хэлэхдээ, Худалдаа Хөгжлийн банкныхан МУ-ын барилгын хууль, норм стандартыг зөрчин хүч түрэмгийлж байна гэсэн юм. Мөн хэрэв газар доош 3 давхар/ 10 метр гаруй суурийн нүх ухвал МАНАЙ БАЙР ТЭСЭХГҮЙ!!! НУРНА!!! Гэлээ.

Та бүхэн 3 жилийн өмнө 3-р хороололлын 16-р байрны оршин суугчдад тохиолдсон явдлыг санаж байгаа. 12 давхар тэрхүү байрны ойр барилгын суурь ухсанаас барилгад цууралт өгч, гулсалт үүсэх нөхцөл бүрдсэнээроршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж байсан. Ийм аюул дахин давтагдах вий хэмээн оршин суугчид болгоомжилж, Худалдаа Хөгжлийн банкыг эрсдлийн үнэлгээ болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаач хэмээн хүсч байгаагаа илэрхийллээ. Мөн энэхүү барилгын зураг нь Монголын хөрсөнд хэр нийцэж байгааг хууль хяналт, төр заxиргааны байгууллагууд шалгаж өгөxийг хүсч байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.