2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Орос улсад хит болж буй ”Занга” УСК энэ сарын 27-нд бүх кино театрын дэлгэцнээ...

Орос улсад хит болж буй ”Занга” УСК энэ сарын 27-нд бүх кино театрын дэлгэцнээ...

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Тэнгэрийн модун ТББ"-ын тэргүүн Г.Батхүү Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах зорилгын дор ОХУ-д тэргүүлэгч "М55" кино фильмтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд Орос улсад хит болж буй "Занга" УСК-ны хоёрдугаар ангийг Орос Монголын уран бүтээлчид хамтран хийхээр болсон байна. Уг кино бүтээлийн зураг авалтыг Монголд хийхээр болжээ. Тэгвэл Орос үзэгчдийг байлдан дагуулж буй "Занга" УСК  энэ сарын 27-ны өдөр Монголын бүх кино театруудын дэлгэцнээ гарахад бэлэн боллоо. Тус киног мэргэжлийн дуу оруулалттайгаар титр уншилгүй үзэх боломжтойгоороо онцлог юм.  

"Тэнгэрийн модун ТББ"-ын тэргүүн Г.Батхүү Казакстан улсын "Рекитр-2" кино нээлтийг Монголд амжилттай хийсэн билээ. Үүний үр дүнд Монголын кино урлаг Казакстаны үзэгчдэд хүрэх боломжтой болсон бол энэ удаагийн гэрээний үр дүнд Орос Монгол хоёр улсын кино урлаг жүжигчид солилцох, контент солилцох, хамтын уран бүтээл хийх боломж нээлттэй болж байгаа юм.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.