2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авч байна

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авч байна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах , дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан,  ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар хороодын нутаг дэвсгэрээр явж болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж, шаардлагатай газруудад мэргэжлийн ангиудыг ажиллуулж, яаралтай арга хэмжээг авч байна.

Түүнчлэн ойрын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орж буй усархаг, аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд Онцгой байдал зарлан ажиллаж байгаа юм. Иймд иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гэнэтийн осол, аюулаас болгоомжлохыг дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.