2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ

Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ‘’Жэй Си Дэко Монголиа’’ ХХК хамтран нийслэлийн хэмжээнд нийт 242 ширхэг олон улсын стандартад нийцсэн нийтийн тээврийн цогц зогсоолыг тохижуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 143 автобусны буудлыг тохижуулсан бол энэ онд нэмж 50 байршилд автобусны буудлын зогсоолын байгууламжийг угсран гүйцэтгэх ажлыг хийхээр төлөвлөж, ажлаа эхлээд байна. 

Тухайлбал Баянзүрх дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ жил нийт 7 цэгт  нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийдэж угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон.  Иймд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудлууд, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ‘’Эм Ай Ю’’ дээд сургуулийн баруун талд орших хашаа, ТҮЦ-ийг буулган шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул иргэд, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ болон хашаагаа яаралтай нүүлгэнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.